УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Байнгын хороон дээр "унах" О.Амгаланбаатарын боловсруулсан баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулж байна. Түүнийг зөвхөн улсын наадмын амралтыг 10 хоног болгож сунгах хуулийн төсөл боловсруулж байгаа гэгдсэн ч хэд хэдэн өөрчлөлтийг "малгай" хуульд нэмүүлэхээр санаачилжээ.

Тодруулбал,

  • Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна. Эрийн гурван наадам үндэсний бөх барилдах, их насны морь унаж уралдах, сур харваанаас бүрдэнэ.
  • Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно. Уг наадмын дүрмийг Засгийн газар батална.
  • Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын алдарт уяач цол олгоно. Уг уралдааны зохион байгуулалт болон цол олгох журмыг Засгийн газар батална.
  • Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно. 128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.”
  • Уралдаанч хүүхдэд Улс, аймаг, сумын оны шилдэг уралдаанч цол олгоно. Цол олгох журмыг Монголын морин спорт, уяачдын холбоо батална.”
  • Аймгийн дээд гурван насны гурван айраг, түрүүг улс бүсийн наадмын нэг айраг түрүүтэй дүйцүүлж амжилтанд тооцно.
  • Сумын гурван айраг түрүүг аймгийн нэг айраг түрүүтэй дүйцүүлж амжилтанд тооцно гэхчлэн тусгажээ.

Анзаарвал хачирхалтай гэмээр заалтууд олон байна. Тухайлбал, гадаадад амьдарч байгаа иргэдийн наадмыг сумынхтай адилтгаж цол олгоно. Уралдаанч хүүхдэд цол олгодог болно. Морьдын сумын гурван айраг түрүүг аймаг, аймгийн гурван айраг түрүүг улсынхтай дүйцүүлж үнэлнэ гэх мэт.

Ингээд харвал бөхчүүдийн хөдөлмөр, цолны үнэлэмж үнэгүйдэх тал ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл гадаадад болж буй монголчуудын наадамд ихэвчлэн сонирхогч иргэд барилддаг. Гэтэл энэ спортоор амьдарч, хөдөлмөрлөж, зүтгэж яваа ч хүссэн цолондоо хүрч амжаагүй бас чадаагүй байгаа залуус олон бий. Үнэлэмж, үнэ цэн, ялгамжийг яах вэ.

Мөн сумын морин уралдааны амжилтыг аймгийнхтай, аймгийнхыг улсынхтай жишиж үнэлнэ гэдэг боломжгүй болов уу. Хэрэв энэ хэвээр батлагдвал сум, аймаг, улс, бүсийн уралдааны эрэмбэ алдагдаж, уяачдын хөдөлмөр үнэгүйдэх нь. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн багатай сум, аймгийн уралдаануудаас айраг, түрүү түүгээд аймаг, улсын цолонд хүрчихнэ гэхээр зарчмын хувьд тэгш бус.

Анзаарвал боловсруулж буй энэ хуулийн өөрчлөлтөд дэмжигдэхгүй байх магадлал өндөр олон заалт байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амг�##�анбаатар минь дээ, асуудлынхаа мөн чанар, фил ософий нь гүнзгий ухаарч байж дуугар л доо !

zochin
zochin

uur hiih ajil alga uu.chamd

Ганбаа
Ганбаа

Солиотой ээ!

Зочин
Зочин

Гадаадад гарч цол авах бөх олон болох байх аймаг сумын уяачидад томчууд ирж ур�##�дах байх

Зочин
Зочин

эргүү м�##�

Jantsan
Jantsan

iim mulguu teneg amitan haa gazar togtood sanaachilj bg ajil n harin unahiig neg uzuuleed ugdug ym bn , sandal suudliin torin nom ih unshuuljdee ! tuunees ulsad bol baraank bolson l amitandaa.

Zochin
Zochin

Uunees uur zuil setgej chadahgui tarhinii turaal ve

Зочин
Зочин

Амг�##�анбаатар жаргах дуртай.өрөөндөө архидаж жаргаж бгаад эмэгтэй хүний аминд хүрсэн хэрэгт холбогдож бсан этгээд мөн бх.бидний жарг�##� хэтэрч бгаа шүү.хятад. япон хүн шиг хөдөлмөрлөх шаардлага тулаад бхд бас жарг�##� .шүү...

Зочин
Зочин

Тэнэг үмбүү

тогтох
тогтох

Хийх юм олдохгүй байгаан байхдаа эсвэл хууль санаачилсан болж голоод байгаа 20 саяаа авах санаа юмуу эсвэл эргүү байх

Зочин
Зочин

Энэ Амг�##�анбаатар гэгч маш хэрэггүй Хорчин хүн Яагаад дарга, гишүүн болоод яваад байдаг юм бол?Цөвүүн цаг уул нь дуусаж л байгаа юмсан

Зочин
Зочин

Наадах чинь дундуур ч билүү хөлдүү ч бил үү нэртэй хүн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button