Турк дахь ОХУ, Украины хэлэлцээ өнөөдөр болж хойшлогдон, амжилт олох магадлал бага байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркт болох Украины энхийн хэлэлцээнд оролцохгүй болсон. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёр хэлэлцээнд оролцохгүйгээ мэдэгдсэн юм. Трамп хэлэхдээ тэр болон Путин хэлэлцээнд биечлэн оролцохгүй бол ямар нэгэн амжилт гарахгүй гэжээ.
Хэлэлцээнээс ямар нэгэн ахиц гарах магадлал бага буйгаас гадна хэзээ, хаана явагдах нь тодорхойгүй нөхцөл байдал пүрэв гарагт үүссэн байна. Туркийн нийслэл Анкара болон Истанбул, Анталяа хотын алинд уулзалт болох нь өчигдөр тодорхойгүй байжээ. Истанбулд байрладаг Долмабахче ордны гадна 200 гаруй сэтгүүлч, зураглаач хоёр талын төлөөлөгчдийг хүлээж зогссон аж. Гэвч хэлэлцээг өнөөдөр /2025.05.16/ болгон хойшлуулсан юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ тэр Украины төлөөлөлтэй өнөөдөр Истанбулд уулзана гэжээ. Рубио Трампын хэлсэн үгийг давтаж, Путин бас Трамп оролцуулж хэлэлцэж байж л ямар нэгэн ахиц гарна хэмээсэн байна.
Эх сурвалж: CNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путины хийсэн сайн юм нь өлсгөлөн ядуу хойд солонгосчуудын ам руу хоол х�##�багадаж өгч байгаа явд�##�. Путин хойд солонгос руу өөрөө айлчлаагүй бол ганцаараа идээд тарг�##�сан гахай нь царай хараад суух шинжтэй байсан.