ЭДИЙН ЗАСАГ
Рублийн ханш төгрөгийн эсрэг чангарсаар байна

Орос Украины геополитикийн зөрчилдөөнөөс хойш рублийн ханш тогтмол суларсаар байсан билээ. Өнгөрсөн оны 12-р сард рубль 33.25 төгрөг байсан бол он гарснаас хойш 37.35 болж өссөн юм. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлээс үүдэлтэйгээр буюу ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай дайныг зогсоох агуулгаар хэлэлцээ хийх асуудал хөвөрч эхэлснээс хойш рубль ам.долларын эсрэг чангарч эхэлсэн билээ.
Оны эхний улиралд рубль 40 төгрөг болтлоо чангарч, өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 44.81 төгрөг бол арилжааны банкуудад 52 төгрөг, валют арилжааны төвүүдэд дунджаар 44.90 төгрөгөөр арилжаалагдаж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайнтай улсаас доор бодлог хэрэгжүүлж байга гэсэн үг.
Монгол мөнгө - чихрийн цаас болсон байна !