Б.Чинбатын эмчилгээнд зориулсан хандивын тоглолт хоёрдугаар сарын 1-2-нд болно

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат арваннэгдүгээр сарын 27-ны өдөр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон. Тэрбээр элэгний хатуурал гэсэн оноштойгоор мэс засалд орж, “Sweetymotion” хамтлагийн дуучин, гэргий Ц.Сарнай нь түүний донор болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тун удалгүй хос хоёрын бие тэнхэрч, сайжирсан тухайгаа дуучин Ц.Сарнай өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн юм.
Гэвч тун удалгүй санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн тэдний эмчилгээ зогсох нөхцөлд хүрсэн тухай рок, попын уран бүтээлчид хувийн цахим хаягуудаар жиргэж эхэлсэн. Тун удалгүй уран бүтээлчид нэгдэн Б.Чинбат, Ц.Сарнай нарт туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян өрнүүлж эхэлсэн.

Уг хандивын аяны хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн "Аравт" тоглолтуудыг зохион байгуулахаар болоод байна.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.