Нийгэм мэдээ

Нэг дороос | Өмгөөлөгч Б.Баяраа: П.Батчулуун эмчийг даруй суллах байх

Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууны гомдлыг хяналтын шатны хуралдаанаар өнөөдөр болж байна.

Шүүх хуралдааны үйл явцын мэдээллийг Eguur news агентлаг нэг дороос багцлан хүргэе.


НЭМЭЛТ: 13.20 ЦАГ

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Б.Баяраа "УДШ-ийн шийдвэр гарч, П.Батчулуун эмчийг цагаатгах шийдвэр гаргалаа. Өмгөөлөгч нар болон УДШ-ийн шийдвэрийг үндэслэлтэй гаргасан гэх байр суурьтай байгаа. Гол нь П.Батчулуун эмч нь ямар нэгэн байдлаар хувийн санаа сэдэл, зорилго агуулаагүй цэвэр ажил мэргэжлээ гүйцэтгэсэн. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн дүгнэлтийг УДШ-ээс гаргалаа. Одоо нэн даруй суллах байх гэж бодож байна. Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр дээр буруутгасан байр сууриуд харагдсан ч шүүхийн систем гэдэг нь Анхан, Давж заалдах, Хяналтын гээд шат ахих бүрд илүү мэргэжлийн мэдлэг ур чадвар, туршлагатай, илүү олон хүний бүрэлдэхүүнтэйгээр дотоод хяналтын маягаар ажилладаг. Эцсийн шийдвэрийг УДШ гаргадаг.

Эл хэрэг Монгол Улсад анх удаа гарсан кэйс учраас миний хувьд Анхан болон Давж заалдах шатны шүүхэд алдаа гарсан байх гэж бодож байна” хэмээсэн юм.


НЭМЭЛТ: 12.40 ЦАГ

-П.Батчулуун эмчийг Дээд шүүх цагаатгалаа-

Дээд шүүхийн бүрэлдэхүүн П.Батчулуун эмчид холбогдох хэргийг дөрвөн цаг хэлэлцэж цагаатгах шийдвэр гаргалаа. Шүүх хуралдаан даргалагч, Танхимын тэргүүн Ч.Хосбаяр шүүхийн шийдвэрийг танилцуулсан юм.

Шийдвэрийн хувьд, шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хоёр шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа эрх зүйн дүгнэлтийг хийхдээ алдаа гаргасан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Тухайлбал, П.Батчулуун зөвшөөрлийн журмыг зохих ёсоор баримтлахгүйгээр амьгүй донороос эрхтнийг авсан нь тогтоогдсон боловч ашгийг хичээх, ялгаварлах гэх зэрэг гэмт санаа сэдлийг агуулж үйлдээгүй тул Эрүүгийн бус харин Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байна.


НЭМЭЛТ: 09.40 ЦАГ

П.Батчулуун эмчийн охин: "Итгээд хүлээж байна, сайхан мэдээтэй уулзъя" гэж аав хэлсэн

П.Батчулуун эмчийн охин Б.Хонгорзул: Шүүх хуралдааны бүрэлдэхүүн, өмгөөлөгч, прокурорын саналаар шүүх хурал бүрэн хаалттайгаар үргэлжлэхээр боллоо. Одоогоор хариугаа хүлээхээс өөр аргагүйд хүрлээ. Бид өнөөдрийг хүртэл бүх шатны шүүхийн шийдвэрт итгэж, хүлээсээр ирсэн. Аавын бие муу тул шүүх хуралдаа ирж чадаагүй. Мэдээлэл хүлээн авах техник хэрэгсэл өөрт нь байхгүй тул эргэн тойронд нь байгаа хүмүүс мэдээлэл өгөх байх гэж бодож байна.

2023 онд хөдөлмөрийн чадвараа 60-65 хувийн алдагдалтай гэж оношлогдсон. Анхан шатны шүүхээс хойш биеийн байдал муудсан. Хамгийн сүүлд аавтай уулзахад "Итгээд хүлээж байна даа, сайхан мэдээтэй уулзъя" гэсэн.


НЭМЭЛТ: 09.22 ЦАГ

-П.Батчулуун эмчид холбогдох хэргийг шүүх хаалттай хэлэлцэхээр боллоо-

Хэргийн оролцогч нар болон прокуророос шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргаснаар П.Батчулуун эмчийн шүүх хурал бүрэн хаалттай хэлэлцэгдэхээр боллоо. Ингэснээр шүүх хурлын явц олон нийтэд шууд дамжуулагдахгүй, шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд шийдвэр гарсны дараа мэдээлэл боллоо.

  • Донорын тухай хуулиараа донор авсан этгээд нууц байх ёстой, тэдгээр хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн учраас хувь хүний нууц буюу эмзэг мэдээлэлтэй хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр болсон байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2.1 зааснаар хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэсэгчилж эсвэл бүрэн хаалттай явуулахаар заасан байдаг аж.


НЭМЭЛТ: 09.20 ЦАГ

-Б.Алтантулга: Хуулийнхаа дагуу амьгүй донорын хамгийн ойр дотнын 3 хүнээс зөвшөөрсөн гарын үсэг зуруулж, баталгаажуулсны үндсэн дээр уг хагалгаа хийгдсэн. П.Батчулуун эмчийн бие хүнд байгаа, Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байна-

ЭЭЭШҮАЗА-ны дарга Б.Алтантулга: П6Батчулуун эмчид холбогдож байгаа асуудал бол Монгол Улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах салбарын хувь заяаг шийдэх томоохон асуудал болоод байна. Улсын Дээд шүүх зөв талаас нь харж шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд энд ирсэн нь шүүхэд нөлөөлөхгүй зөв шийдэгдээсэй л гэж хүсэж буй. Одоогоор эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай мянга гаруй иргэн хүлээлгийн жагсаалтад байна. Уг жагсаалтад дийлэнхдээ хүнд өвчинтэй хүмүүс байдаг тул хүлээж байх хугацаандаа нас барах тохиолдол нэмэгдэх хандлагатай буй. Өнгөрсөн долоон сараас хойш амьгүй буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа хийгдээгүй.

Хуулийнхаа дагуу амьгүй донорын хамгийн ойр дотнын 3 хүнээс зөвшөөрсөн гарын үсэг зуруулж, баталгаажуулсны үндсэн дээр уг хагалгаа хийгдсэн. П.Батчулуун эмч олон төрлийн хавсарсан өвчтэй, биеийн байдал хүнд байгаа гэж сонссон. Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байна.


НЭМЭЛТ: 09.18 ЦАГ

-Фото: Эмч нарын төлөөлөл, П.Батчулуун эмчийн ар гэрийнхэн байр сууриа илэрхийлж байна-

Шууд дамжуулалт:

Дээд шүүхийн гадна О.Сэргэлэн эмч тэргүүтэй Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, мэс заслын эмч нар, П.Батчулуун эмчийн ар гэрийнхэн цуглаж байр сууриа илэрхийлж байна.


ЭХЛЭЛ: 09:00 ЦАГ

П.Батчулуун эмчийн бие муу тул шүүх хуралдаа оролцохгүй, өмгөөлөгч нар нь төлөөлнө

П.Батчулуун эмчийн зургаан хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн хянан хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, Шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүх болсон юм

  • Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд, Б.Баяраа, Э.Ганбат, Б.Цэнгүүн, Г.Оюунцэцэг нар оролцогчоор,
  • Ч.Хосбаяр, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Б.Цогт, Б.Амарбаясгалан нар шүүх бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

ӨМНӨХ МЭДЭЭЛЭЛ

Хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх Улсын дээд шүүхийн хурал /2025-05-02/-ны өдөр болсон байдаг. Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” болон тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлд хамаарч буй тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Гэтэл шүүгдэгч П.Батчулууны хувьд өнгөрсөн сарын 22-ны өдөр бие нь муудаж түргэн тусламжаар III эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүний охин Б.Хонгорзулаас шүүх хуралд очих эсэх, одоогийн биеийн байдлыг тодруулахад "Аавын бие хүнд байгаа тул шүүх хуралдаа өөрийн биеэр оролцох боломжгүй болсон. Харин өмгөөлөгч нар нь төлөөлөн оролцохоор байгаа" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 4, 2025 08:40

shvvh harj vzeh blgvidee

Зочин
Зочин
6 сар 4, 2025 08:56

Яана аа! Энэ эмчийн зүрхний 30% л ажиллаж байгаа гэсэн ш дээ! Хорихгүйгээр тэнсэн ч болов өгчихөөсэй дээ?

зочин
зочин
6 сар 4, 2025 09:38

үхсэн хүний эрхтэнг аваад өөртөө биш өөрөөл бу�####�д өгөөд амьдруулаад буян үйлдэгч мэргэжлийн өндөр зэрэгтэй эмчийг ингэж тамлаж яллаад тэгээд бас �##�аад байх хэрэг байна уу шүүгч нараа, прокуроруудаа . наад хууль муйлаа боловсронгуй болгох т�##�аар санаачилгатай ажиллач дээ.

Зочин
Зочин
6 сар 5, 2025 15:30
Reply to  зочин

Чамайг ухэхэд хэний ч зевшеерелгуй чиний хуурийг ухаж дуртай эрхтнийг чинь авч болох уу

Zochin
Zochin
6 сар 4, 2025 11:39

Busad emch naraa hamgaalj uuruu hergiig hiisen meteer hudal yrisan geed baisan.Hereg hariutsah chadvargui gedgeer heregsehgui bolgoj taarna gej bodson bololtoi. Emchilj baisan emch ni ih no-toi. Ter huniig shalgaach.

Шүүхэд нөөөлөх гэсэн оролдлогоо зогсоо!!!
Шүүхэд нөөөлөх гэсэн оролдлогоо зогсоо!!!
6 сар 4, 2025 11:51

Огт гэм зэмгүй сайн эмчийг хилс хэргээр шоронд хийчихлээ гэж зарим нөхдүүд уянг�##�ан ганган�##�даж, ард иргэдийн тархийг угааж байна. Энэ эмч бол хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Хүрэлсүхийн сайн найз тул тун удахгүй суллагдаад гараад ирнэ. Гарч чадахгүй байлаа гэхэд Баярцогт шиг Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг өгөөд хилсээр хоригдсон гээд л гараад ирнэ. Би өнөөдөр энд эрүүл мэндийн с�##�бар ямар аймшигтай а�##�зны торонд идэгдэж, хүний эд эрхтэнийг цаагуураа дамлан найма�##�ж байгааг эрүүгийн цагдаа гаргаж ирээсэй гэсэндээ энийг бичлээ. Өнөөдөр цаг бусаар амь насаа �##�дсан, ар гэр нь ядруу хичнээн олон иргэдийн эд эрхтэнийг цаагуураа дамлаж найма�##�ж байгаа бол доо. "Т�##�ийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь тонон дээрэмдсэн энэ жигшүүрт гэмт хэрэгт харин ч бага ял өгсөн байна. Т�##�ийгаачийн ар гэр, ах дүү, хамаатан садныг дэндүү дорд үзэж, дээрэлхэж байгаа юм биш үү? Төрөх нь үнэн, үхэх нь үнэн байлаа гээд, үхсэн хүн үг хэлэхгүй юм чинь эд эрхтэнийг нь тонон дээрэмждэж болно гэж үү? Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны энэ Хятад нөхрөөс ийм л муухай өмхий санаа төрнө. Монгол хүн гэдэг бусдыг энэрч хайрлах сэтгэлтэй, т�##�ийгачийн хойчийн буянд машид хүндэтгэлтэй хандаж, төрсөн биенд нь үзэг б�##�аар тэмдэг тавьж дахин бидэндээ эргэн төрөөсэй гэж дотроо з�##�бирч, т�##�ийгаачийн сэтгэл оюуг, сүнсийг нь хүндэтгэж 49 хоног дотроо буян үйлддэг тийм л өгөөмөр, нинжин сэтгэлтэй ард түмэн.

Илжирч ялзарч, авилгалд идэгдсэн шүүх сөнөтүгэй!!!
Илжирч ялзарч, авилгалд идэгдсэн шүүх сөнөтүгэй!!!
6 сар 4, 2025 14:53

Шүүгчдэд нөлөөлөх оролдлогыг нийт 6 удаа гаргаж, хүний эд эрхтэнийг тонон дээрэмддэг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн хам хэрэг нь илрэх гээд Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг чихээд “ямар ч гэм буруугүй” гэж цагаатг�##�аа. Энэ улсад ер нь ингэхэд хууль, шүүх засагл�##� гэж байх хэрэг байна уу? Анхан болон Давж за�##�дах шатны шүүгч нар ямар ч хууль мэдэхгүй эргүү м�##�ууд байсан гэсэн үг үү??? "Т�##�ийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь тонон дээрэмдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг шүүхээс өгсөн тохиолдол байсан боловч, Дээд шүүх Монгол Улсын хуулийг уландаа гишгэж улныхныг дэндүү дорд үзлээ. Хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны хятад, хүний эд эрхтэнийг 10 жил тонон дээрэмдсэн гэмт хэрэгтэн наранд гарлаа!

Зочин
Зочин
6 сар 4, 2025 20:53

Эднүүс эмчилж болох хүнийг зориуд үхэл рүү түлхдэг,амь гараагүй байхад эрхтэнийг авчихдаг,үхсэн хүнээс эрхтэн авдаггүй юм,эрхтэн үхсэн байдаг.зохион байгуул�##�ттай �##�уурчид юм шүү дээ.

Зочин
Зочин
6 сар 4, 2025 15:04

Болж дээ. Гэхдээ лараагийнхдаа бас сургамж шүү. Яаж ч байсан зөвшөөрөлгүй авч яаж болхов

nasaar ni horij shiitge
nasaar ni horij shiitge
6 сар 4, 2025 17:19

hunii eehtnii naimaa zamaa aldah ni dee.ter erhtnee aldsan taliigchiin eejid ni terbumiin nuhun tulbur tuluuleh heregtei shuu !!!

Зочин
Зочин
6 сар 4, 2025 18:16

Дээд шүүхийн шүүгч нарт баярл�##�аа!

Холбоотой мэдээ

Back to top button