НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол Улсын Далайн захиргаа БНСУ-тай хамтран ажиллана

Монгол Улсын Далайн захиргаа болон БНСУ-ын Хөлөг онгоц эзэмшигчдийн холбоо далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын далайн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийг чанаржуулах, далайн тээврийн бодлого, хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талын мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.

БНСУ-ын Хөлөг онгоц эзэмшигчдийн холбоо нь “HMM”, “Чангым олон улсын ачаа тээвэр”, “Кореа шиппинг” зэрэг 155 гишүүн байгууллагыг нэгтгэсэн бөгөөд их далайд болон эрэг орчмын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг томоохон байгууллага юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 5, 2025 11:05

Д�##�айгүй байж д�##�айн захиргаа ч гэх шиг, наадах байгууллагаа татан буулга, яаманд нь рарья�##�уул

Зочин
Зочин
6 сар 5, 2025 17:34

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Back to top button