Өндөр настнуудын чих тавин хүлээж буй тэтгэврийн зээлийн асуудал өнөөдөр шийдэгдэнэ
Өндөр настны тэтгэвэр бол иргэд тэтгэврийн насанд хүрч, ажил хөдөлмөр эрхлэхээ болих үед нь өдөр тутмын хэрэглээ, амьжиргааг хангах зорилгоор насан туршид нь сар бүр мөнгөн орлоготой байх боломжийг бүрдүүлж, эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн хамгааллын баталгааг хангаж буй орлогын чухал эх үүсвэр.
Монгол Улсын хэмжээнд 408 мянган иргэн өндөр настны тэтгэвэр авдаг бөгөөд дундаж тэтгэврийн хэмжээ 851.0 мянган төгрөг байна. Гэтэл нийт тэтгэвэр авагчдын 50 орчим хувь нь арилжааны банкнуудад тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Сард төлбөр нь дунджаар 675.0 мянган төгрөг байна. Нэг зээлдэгчид олгосон зээлийн дундаж хэмжээ 13.8 сая төгрөг бөгөөд нэг зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 6.5 сая төгрөг байгаа юм.
Дундаж тэтгэврийн хэмжээг сарын төлөлтийн дундаж дүнтэй харьцуулан тооцоолбол тэтгэвэр нь зээлд суутгагдсаны дараа 176 мянган төгрөгөөр амьдрах шаардлага үүсдэг гэсэн үг.
Дундаж өрхийн хувьд амьжиргааны суурь зардлаа хангахын тулд сарын орлогынхоо 48 хувиас багагүй хэсгийг хэрэглээндээ зарцуулах шаардлагатай гэх тооцоолол бий. Гэтэл зээлдэгчид өр, орлогын харьцааны дээд хязгаарт буюу 55 хувьд тулгаж зээл авах хандлагатай нь тухайн өрхийн хувьд амьжиргааны суурь зардлаа хангаж чадахгүйд хүрэх, өрийн дарамтад орох нөхцөл үүсгэж байна.
-Монгол банк өр орлогын дээд хязгаарыг 50 хувь болгож, зөөллөж өгөхийг Л.Энх-Амгалан сайд хүсэв-
Ахмадуудын дийлэнх нь тэтгэврийн орлогоос өөр орлогогүй атал тэтгэврийнхээ 84 хувийг зээлд суутгуулж, 16-хан хувийг авч үлдэж буй нь тэдний амьжиргаанд яагаад ч хүрэхгүй гэдгийг Монгол банкны мэргэжилтэн онцолсон.
Түүнчлэн, тэтгэвэр зээлдэгчдийн 82.3 хувь нь хамгийн багадаа нэг удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, нэмэлтээр зээл авч байгаа нь дээрх иргэдийн хувьд санхүүгийн хараат бус байдал алдагдсан, нийгмийн баталгаа хангагдахгүй байх нөхцөл үүссэн гэж Мөнгөний бодлогын хорооны хурлаар танилцуулж, дараах шийдвэрийг оны эхэнд гаргаж байсан. Тухайлбал,
Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрт:
- Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоох
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчид үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоох шийдвэр гаргасан нь одоо хэрэгжиж байна хэмээсэн юм.
Харин тухайн зохицуулалтыг ГБХНХЯ-ны сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцөлийг зөөллөж өгөх хүсэлт гаргаж, 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр албан бичиг илгээсэн байдаг.

Дээрх хүсэлтийн хариу хэзээ гарах, ямар хариулт өгөх талаар Монголбанкнаас тодруулахад, Салбарын яамнаас хүсэлт ирсэн тул асуудлыг эргэн харж, хуучин зохицуулалтад нь оруулах эсэх дагалдах журам зохицуулалтыг хийх талаар яригдаж буй. Уг шийдвэрийг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос гаргасан тул тус хороо дараагийн хуралдаанаараа гаргах зохицуулалтай. Дараагийн ээлжит хурал нь 2025 оны II улиралд буюу зургаадугаар сарын 23-27-ны өдөр болж, 27-ны өдөр шийдвэрээ гаргах товтой байсан. Бид эл хурлыг наашлуулж маргааш буюу /2025-06-12/-нд хийхээр болсон. Шийдвэр гармагц эргэн мэдээлэл өгнө" хэмээсэн юм.
-Арилжааны банкууп 6-24 сарын хугацаатай, жилийн 15.6-18 хувийн хүүтэй зээл олгож байна-
Ерөнхийдөө гуравдугаар сарын 07-ны өдөр Монголбанкнаас гаргасан энэ шийдвэрийн дараа дийлэнх арилжааны банкнууд 24 сар хүртэл хугацаатай зээл олголтоо зогсоож ихдээ 6-24 сар хүртэл хугацаатай зээл олголт хийж буй. Улмаар ахмадуудын зээл авах боломж ийн хумигдаж гурван сарын нүүрийг үзээд байна.
Арилжааны банкнууд зээл олголтын нөхцөлөө өөр өөр тогтоодог. Одоогийн байдлаар өндөр настны зээл олголт
- Хаан банк 12 сар хүртэл
- Төрийн банк 24 сар хүртэл
- Голомт банк 18 сар хүртэл
- Худалдаа хөгжлийн банк 24 сар хүртэл байгаа юм.
Харин зээлийн хүүний хувьд жилийн 15.6-18 хувь байна.
- Худалдаа хөгжлийн банкны сарын хүү 1,40 буюу жилийн 16,8 хувь,
- Төрийн Банк богино хугацааны хэрэглээний зээлийг 12 хүртэлх сарын хугацаатай 16.8 хувийн хүүтэй цахимаар, харин тэтгэвэр авагч тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байхдаа нэмж зээл авах бол салбар нэгжид хандах шаардлагатай. Ингэхдээ 6 сар хүртэлх зээлийн 16.8 хувийн хүүтэй, 7 сар болон түүнээс дээш хугацаагаар авах бол 18 хувийн хүүтэй байх юм байна.
- Голомт банк 6 хүртэлх сараар зээл авбал 15,6 хувь, 7-18 хүртэлх сараар тэтгэврийн зээл авахад 18 хувийн хүүтэй олгож байна.
-Тэтгэврийн орлогыг барьцаалсан зээлийн дийлэнх хэсэг нь ахмад настнуудын амьжиргаанд бус өөр зориулалтаар ашиглагдаж байна-
Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгааны үр дүнгээс үзэхэд түүвэрт хамрагдсан ахмад настнуудын 60.6 хувь нь тэтгэврийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд тус зээлийг ихэнх тохиолдолд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, гэр бүлийн гишүүдийн автомашин, байр худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр бусдын хэрэглээнд зарцуулдаг байна.
Ийнхүү тэтгэвэр авагч иргэд өөрийн амьжиргаа, хэрэглээг хангах сар бүрийн орлогоо зээлийн төлбөрт зарцуулж байгаа нь эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн баталгаа алдагдах, санхүүгийн хараат байдал, өрийн дарамтад өртөх үндсэн шалтгаан болдог гэсэн үг юм.
Монгол банкны мөнгөний бодлогын хорооноос тэтгэврийн зээлийн олголттой холбоотой шийдвэр гармагц бид эргэн мэдээлэх болно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ахмадууд бид хэрэгцээ шаардлага гарсан цагтаа тэтгэврийн зээл авдаг. Сар бүр тогтмол найдвартай төлөгддөг зээл шүү дээ. Найдвартай орлогоо барьцаа лаад хүүг нь төлөөд авч бгаа зээлийг үхсэндээ харамлаад хавчаад хязгаарлаад байгаа юм бэ.
Хогийн ХААН банкаар тэтгэврээ авахаа зогсооё‼️ Хамгийн богино хугацаагаар зээл олгодог юм бна шд. Төрийн банк руу шилжинэ ээ
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах хэрэгтэй байна аа.Үндсэндээ бид өөрсдийн мөнгөндөө хүү төлж байгаа гэсэн үг ш дээ.Тэгээд ч ахмадуудын зээлэнд санаа зовох юу байна.Эргэн төлөлтийг нь шууд л тэтгэвэрээс нь авдаг биз дээ.
Өрийн дарамтад орлоо гэж их санаа тавиад байгаан бол тэтгэврээ нэмж зээлийг хүүгүй олгочих л доо чадахгүй ш дээ зүгээр басамжлал дээрэлхэлт
Зээлийн хүү өндөр бгааг ахмадууд анхааралдаа аваачээ. Хэрэв зээлийн хүүг багасгавал өр багасах нь мэдээж. Ямар учраас ийм өндөр хүүтэй зээлийг ахмадуудад олгож бгаа нь ойлгомжгүй бна. Ахмадын тэтгэвэр хэд билээ. Гэтэл тэтгэвэр дээр суурилсан зээлийн хүү ийм өндөр бгаа нь гайхаш төрүүлж бна. Ахмадуудад олгох зээлийн хугацаа бага хүү нь өндөр бх нь банканд ашигтай юм биш үү . Энэ чинь төр засгаас ахмадуудын төлөө баримталж бгаа бодлогоос зөрөөд бна. Тэтгэвэрийн зээлийг үр хүүхдүүддээ авч өгч бна гэж худлаа цуурч тэтгэвэрийн зээлийн хүүг өндөр блгаж бгаагаа нууж бна. Гэтэл үнэндээ ахмадууд тэтгэвэрийн зээлийн ихэнхийг эрүүл мэнддээ зарцуулж бгаа нь хэн болгонд ойлгомжтой. Тэд үр хүүхдүүддээ дарамт учруулахгүйн тулд өвдөж дорд орохгүй бхын төлөө эмчилгээ сувилгаанд бнга явах, гэрээ дулаалах, түлээ нүүрсээ базааж бэлтгэх, хажуудаа хань татаж ач зээ нараа авч бх гээд янз бүрийн шалтгаан бгаа. Үүнийг эрх мэдэлтнүүд ойлгож мэдэх хэрэгтэй бх аргагүй бмаар. Зээл олгох хугацааг багасгана гэхийн оронд ахмадуудад олгох зээлийнхээ хүүг бууруулж, зээлийн эргэн төлөлтийн ачаалал дарамтыг багасгах нь төр засгаас ахмадуудынхаа төлөө авч явуулах ёстой чухал шийдвэрүүдийн нэг зайлшгүй мөн. Иймд төр засгаас үүн дээр нэн даруй анхаарч тэтгэвэрийн зээлийн хугацааг багасгах биш харин тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах шийдвэрийг гаргаж өгөөчээ гэж хүсье.
Huuchin nohtsol ni arai hatuu baisan yum shuu
Huvi hun bolgon uur uur heregtsee bdag
70 хувь олгоомоор бна одоо юмны үнэ хэр өссөн билээ миний хүүхэд энэ жил сургуулиа төгсөөд их сургуульд орж бна сургалтын төлбөр ямар байгаа билээ хувцас хунар өмсдөг юм тэр хүүхэд тэгэхээр хувцас хунар авч өгнө / та нарын хүүхэд шалдан эцэг эхээс төрсөн биеэрээ сургуульд явдаг юм байлгүй / хувцас ямар үнэтэй байшаа билээ юун 50 хувь ам хамрын хаана ч хүрахгүй
Тэтгэврийн зээлээ хэрхэн ашиглах нь өөрсдийн мэдэх хэрэг.Ахмадууд яаж амьдрах талаараа төрөөс гуйгаагүй байлтай.Харин ч өөрсдийгөө болгохын төлөө явж байна.Банкинд бол ямар ч алдагдалгүй,нас барсан үед зээлийн үлдэгдлийг нь ар гэрээр нь төлүүлж авдаг.Ахмадууд зээлээрээ аялал,амралт,эрүүл мэнд,ажил хөдөлмөр эрхэлдэг.Банк зээлийг 36 сараар 100 хувь олгож,хүүг нь багасгаж өгөөч л гэсэн хүсэлт тавьж байгаа шүү дээ.Зээл авахдаа 100 хувь олгоно гэвэл өөрсдөө авах хувиараа аваад л явна.
Банкнууд арай дэндүү өндөр хувьтай байдаг шүү Харин банкнууд тэтгэврийн мөнгөндээрө цэвэр шулж байгаа шүү
Хурдан шийдвэрээ гаргаж хуучнаар нь болгож ахмадуудын хүлээлт гомдол чирэгдлийг арилгах хэрэгтэй шдээ.Ер нь ахмадын тэтгэвэрт оролцох ямар хэрэгтэй байсийн хүний эрхэнд халдаж байгаагаас ялгаагүй бишүү
Зээлээ өөртөө хэрэглэнэ үү,үр хүүхдүүддээ тус нэмэр болж хэрэглэнэ үү хэнд ч хамаагүй асуудал.Бид тэтгэврээ яаж хэрэглэж,зарцуулахаа өөрсдөө мэдье.
Чингис, капитал гээд банкуудаар хадгалж байгаа нэртэй хэдэн зуун тэрбум тэтгэврийн сангийн мөнгийг төлүүлж олж аваач төрийн хулгайчуудаа. Тэтгэврийн сангийн мөнгийг рэнч хөдөлгөх эрх байхгүй ш дээ. Улайдаггүй Улааныг улайлгаж аваач. Тэтгэвэр бол бидний мөнгө юунд зарцуулахаа бид мэднэ. Харин банкны луйварчид тэднийг ивээдэг хандив цалин авдаг хүүгийн нь буулга 0 рүү оруул.
Ogloo l huraldaj bna gesn odoo roin 6 tsag ongorcj bna huraldsaar l bga yum bhdaa za yahav odorjin huraldsan ch gesn ahmaduuddaa eeltei shiidver l gargaad ogoorei do ahmaduud chih tavin huleej suunaa 36 sar sjii
36 saraar uguuchee
Zeelee awaad tolood yawdag yumig yund ingej bainga oroldoj bdg bna aa ugasa tolj chdhgui nas barlaa ghd ur huuhed n toloodl duusgadag bzdee shal demii yumaar oroldoj suuhiimaa hamgiin naidwadtain zeel chn l ern ahmadiin tetgeweriin zeel bzdee bankuud ahmadiin tetgeweriin zeeleerl ochnoon jil tejeegdee bzdee
Zgr negen hewiin zeelee awah n awaad bolgood tsohitsuulaad yawaj bgaa yumiig hyazgaar tawij baahan ajil bolj tgd daraa negl ih ajil hiisen humuus bolj bhimaa oor hiih ajil bdggui yumuu hashaa yumbee
Ахмадуудаараа оролдож болохгүй,тэд хүүхдүүддээ туслана уу,амралтанд явна уу,биеэ сувилуулана уу....хүссэн үедээ тэтгэвэрээ барьцаалж зээл авах нь тэдний эрх....харин хугацаагаа 60 сар болгох хэрэгтэй
Ахмадууд тэтгэврийн зээлээ аваад мэдээж үр хүүхдүүдийнхээ амьдралд зохих хэмжээгээр дэмжлэг үзүүлж байгаа нь үнэн .Гэхдээ бид өрийн дарамтанд огт ороогүй байсан,харин зээл олголтыг зогсоосны улмаас банк бус,АПП аас зээл авч жинхэнэ утгаараа өнөөхөө төлж дийлэхгүй өрөнд орж эхлэж бна.Бид тэтгэврийн зээлээ авсан ч ямартай ч эргээд үндсэн тэтгэврээрээ төлөөд явдаг болхоор харин ч бардам байсан.
Эргээд хуучин зээлээрээ гаргана гэдэгт найдах л үлдлээ
Үр хүүхдүүдийг нь татвар нд бэлэн мөнгөний шимтгэл орон байраа зархад нь хүртэл дундаас нь улс нэртэй дээрэмчид авна тэгээд байхаар чинь аав ээж болсон хойно үр хүүхдээ гээд зээл авалгүй яахав дээ зүгээр төр иргэдээсээ дээрэм тонуулаа боль татвар өгөх нь зөв гэхдээ дээрэм хиймээргүй бн одоо бол бүүр амар хиймэл оюун ухаан гээл цагдаа татаж байхад хүртэл гэрэл дохио зөрчсөн гэж торгуул ирнэ энэ улс нээрээ үнэндээ сүйрч бн олон улсад ингэдэг тэгдэг гэж их хуцна тэр олон улс чинь замын голд цагдаа зохицуулдаггүй олон цагаар түгжирдэггүй оронтой зүйрлэж болохгүй үнэхээр малнууд дээр байхаар яаж хөгжхөв дээ
Ahmad nastnuud tetgeweree yaj yund zartsuulahaa oorsdoo medeg l dee ugaasaa 680k butneeree baisan ch 1 hund yund ch hureheergui mongoshdee ondor unetei em emchilgeetei hund bol tegeed em emchilgeendee ch hurdeggui zeelees zeeliin hoorond oorsdoo zohitsuulaad bolgohod yahawdee ugaasaa ochnoon zeel awaad onhrood ogson ch ur huuhdeer ni toluuldeg ym bj
Manai aaw elegnii hawdartai bsan tetgewer ni unendee em ntrdee araihiij l hurdeg bailaa neeh ih ondor tetgewer ogdog uls shig l baihiin
Ene udaa arai shudarga shiidver garch bna
Huu n bagassaar l baival bolno
Хүү багасвал өр багасна
50 настай өндөр насны тэтгэвэрт гарсан иргэд зөндөө л бна 36 сараар яагаад өгч болдоггүй юм бээ хувиарах янз бүрийн безнисс эрхлэх гэж ядаж байхад яагаад өчнөөн жил ажиллаад хамаг мөнгөө НД гэж төлчихөөд одоо өөрсдөд оногдсон багахаан тэтгэвэрээ зээлээд авахад төр ийнхүү оролцоод байгаа юм бээ....ядаж яваа өөрсдийнхөө өчнөөн жил ажиллаад авч байгаа тэтгэвэрээр оролдож бдаг юм бээ....тултал авья бид тэртэй тэргүй өөрийнхөө мөнгийг зээлээд өчнөөн хүү төлөөд л явж бгаа шүү ...
Настнуудынхаа тэтгэвэрээр бүү оролдоочээ....өөр хийх юм та нарт алга уу....Би хүссэн үедээ зээлээ авдаг байх ёстой....100% авна уу,таллаж авна уу....та нарт хамаагүй шүү дээ
тэгээд хурдхан шийдээд өгчөөч !
Zeeliin nuhtsul zuulruulne gedeg bol saihan medee
Zeel avch baisan ahmaduud tenger shig bayarlaj bgaa bh
Zeel heregtei ch gesen uhaan shuurhtei baih heregtei
Ene shiidver urt hugatsaand yaj nuluuluh bol
Zuv ch ym shig buruu ch ym shig
Zeeliin zasal ch huleelt uusgeh geed bna
Зээлийн нөхцөл зөөлрөнө гэдэг бол сайхан мэдээ
Хүү багасна гэхэд ойлгомжгүй байна
Хэлэх ч үг алга
Энэ шийдвэр урт хугацаанд яаж нөлөөлөх бол
Нөгөө талаас банкууд ч бас эрх ашигтай байдаг байх
Хуучин нөхцөл нь арай хатуу байсан шүү
Зээлийн хүүгээ бууруулаачээ
Энэ талаар ярьж байгаа хүн нэг ч алга
За даа, ахмадууд бүгдээрээ ч тэсч ядан хүлээгээгүй биз ээ. Үр хүүхүдүүд нь зээл авхуулдаг байх. Тэд нар л тэсч ядаад байгаа, Зээл авах нь Ахмадуудад бол ашиггүй шүү дээ.
Зээлийн хүү дэндүү өндөр байгааг багасгах шаардлагатай
Өдрийн мэндээ тэтгэврээ хуучин хэвээр нь авмаар бна
Ахмад настангууд байр, машинд тэтгэврийн зээлээ өгч байна гэдэг дүгнэлт нь ядарсан арга байна!!! Бага тэтгэвэртэй , ажил , бизнес хийх чадвартай нь орлогоо нэмэгдүүлээд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг шүү. Эмчилгээ, орон байраа сайжруулах, тоног төхөөрөмж авах, ажил бизнесээ өргөжүүлэх, гхдаад, дотооддоо аялах, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх... гээд амьдрал баян учир олон асуудлаа шийдвэрлэхэд тэтгэврийн зээлээ л авах хэрэгтэй болдог. Хүчирхийлэл ,дарамтанд орчихсон ахмад настнаа судлаад зээлээ өгөөрэй. Би гэхэд мод үржүүлдэг. Хийж байгаа ажлыг нь судлаад хэрэгцээнд нь тааруулаад шийддэг байгаарай.
Ahmaduudiig urund oruulahgui baih ni zuv
Huu bagasna gehed oilgomjgui bna
Nuguu talaas bankuud ch bas erh ashigtai baidag bh
Зээл хэрэгтэй ч гэсэн ухаан шаардлагатай
Зөв ч юм шиг, буруу ч юм шиг
Зээлийн засал хүлээлт үүсгэх гээд байна
Энэ шийдвэр бүхнийг хангах болов уу