"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ ₮100 саяар тэмдэг авна

Барилгын хөгжлийн төв 100 сая төгрөгөөр тэмдэг авах хоёр багц тендерийг зарласан байна.
1.Салбарын тэргүүний ажилтны 4000 тэмдэг 60 саяар авна

Төсөвлөсөн өртөгөөр,
- Барилгын тэргүүний ажилтан тэмдэг - 2500
- Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтны тэмдэг -1500
- Үнэмлэхний гэр - 4000
- Тэмдэг хийх хайрцаг - 4000 ширхгийг худалдан авахаар төлөвлөжээ.
Уг тендерийг энэ сарын 20-ны өдөр зарласан бөгөөд холбогдох материалыг есдүгээр сарын 27-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.
Тухайн тендерт одоогоор ТЭЗҮ-ийн тодорхойлолт байхгүй харин тендерийн баримт бичигт дараах тодорхойлолтыг тусгасан байна. “Барилгын тэргүүний ажилтан тэмдэг” бүтээгдэхүүнд тавигдах ерөнхий шаардлагыг
- Их биеийг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийх зориулалтын гуулиар хийж, мөнгөлөг өнгөөр өнгөлгөө хийх ба тодорхой дүрсүүдийг өнгөөр ялгаж будсан байна.
- Тэмдэгний дээд хэсэгт тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг билэгдсэн алтан соёмбо, доод хэсэгт алтлаг шар өнгөөр тариан түрүүг товойлгож хийнэ.
- Тэмдэгний голд хөх тэнгэрийг бэлэгдэж цэнхэр өнгийн суурийг товойлгон хийх ба “Тэргүүнийн барилгачин” босоо монгол бичгээр бичнэ.
- Тэмдэгний ард талд БХБЯ-2024, доод талд нь 1-2500 гэсэн тоог тэмдэгний тоогоор дугаарлаж лазераар шивнэ
- Тэмдэгний хэмжээ: 45*25 мм - Соёмбоны хэмжээ: 15*8 мм
Харин “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг” бүтээгдэхүүнд тавигдах ерөнхий шаардлагыг
- Их биеийг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийх зориулалтын гуулиар хийж, мөнгөлөг өнгөөр өнгөлгөө хийх ба тодорхой дүрсүүдийг өнгөөр ялгаж будсан байна.
- Тэмдэгний дээд хэсэгт тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг билэгдсэн алтан соёмбо, доод хэсэгт алтлаг шар өнгөөр тариан түрүүг товойлгож хийнэ.
- Тэмдэгний голд хөх тэнгэрийг бэлэгдэж цэнхэр өнгийн суурийг товойлгон хийх ба “Тэргүүнийн ажилтан” босоо монгол бичгээр бичнэ.
- Тэмдэгний ард талд БХБЯ-2024, доод талд нь 1-1500 гэсэн тоог тэмдэгний тоогоор дугаарлаж лазераар шивнэ
- Тэмдэгний хэмжээ: 45*25 мм
- Соёмбоны хэмжээ: 15*8 мм байхаар заасан байна.
2.Зөвлөх болон Мэргэшсэн ажилтны энгэрийн тэмдэг 46 сая төгрөгөөр авна

Уг тендерийг /2025-06-20/-ны өдөр зарласан бөгөөд үнийн саналыг энэ сарын 27-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Ингэхдээ нийт төсөвт өртөг болох 46 сая төгрөгийг Барилгын хөгжлийн төв өөрийн хөрөнгөөр энэ ондоо санхүүжүүлнэ гэж төлөвлөжээ. Ингэхдээ,
- Зөвлөх инженер - 200ш
- Зөвлөх архитектор - 200ш
- Тэргүүлэх төсөвчин - 1000ш тэмдэг авна хэмээсэн байна.
Техникийн шаардлагыг тодруулбал,
- Энгэрийн тэмдэг хайрцгийн хамт. Энгэрийн тэмдэг улаан өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй, голдоо шигтгээтэй, хүрээ нь алтлаг шар алхан хээтэй.
- Голдоо Монгол улс зөвлөх архитектор гэсэн дугуйрсан бичиглэлийг товойлгон бичсэн. Ардаа хавчдаг тогтоогчтой. Тэмдгийн хэмжээ - 20 мм-ийн диаметртэй. Хайрцгийн хэмжээ 3030 мм байх.
Мөн мэргэшсэн инженер, архитектор, төсөвчинд олгох 600 ширхэг тэмдэг авна хэмээсэн байна. Тухайлбал,
- Мэргэшсэн инженер - 200ш
- Мэргэшсэн архитектор - 200ш
- Мэргэшсэн төсөвчин - 200ш
Техникийн шаардлагыг тодруулбал,
- Энгэрийн тэмдэг хайрцгийн хамт. Энгэрийн тэмдэг цэнхэр өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй голдоо шигтгээтэй, алтлаг шар алхан хээн хүрээтэй.
- Голдоо Монгол улс мэргэшсэн архитектор гэсэн дугуйрсан бичиглэлийг товойлгон бичсэн.
- Ардаа хавчдаг тогтоогчтой. Тэмдгийн хэмжээ - 20 мм-ийн диаметртэй. Хайрцгийн хэмжээ 3030 мм байх хэмээн тусгажээ.

Нийт 6000 тэмдэг худалдан авна гэсэн үг. Тооцоолон үзвэл нэг тэмдэгт 16 мянган төгрөг ноогдож байна.
Барилгын хөгжлийн төв (ТӨҮГ) нь Монгол Улсын барилгын салбарыг дэмжиж, хурдасгах чиг үүрэг бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Хот байгуулалт, барилгын яамны харьяанд, барилгын салбарын олон төрлийн үйлчилгээ, хяналт, норм, нормативыг хэрэгжүүлж, захиалагчийн болон зураг төслийн магадлалыг гүйцэтгэдэг олон хэлтэс, лаборатори бүхий томоохон байгууллага юм. Одоогоор тус газрын захирлаар Т.Пүрэвхатан ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнтийн г�##�зуу авгай тэмдэгийн үйлдвэртэй холбогдождээ
АН-н Батсуурийн суга
Энэ б�##�ай хүүхнийг ажлаас нь даруй х�##�аач
Болиоч дээ,энэ элдэв тэмдэг,одон мэд�##�ь гэдэг солиорлоо зогсоо. Та нар хараарай �##�бан газар болгоны хананд дарга хийж байсан хүмүүсийн хөрөг-яг оршуулгын газар санагдуулна,бүүр нэг сэжиг хүрмээр.Eрөнхийлөгч өө ,татвар төлөгчдийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулахыг хоригло-магадгүй Ард түмнийхээ төлөө хийх хамгийн сайн зүйл чинь болно!.
haa saigui neg iim ulun huuhen avgai nar ih boljee! ter bj bgaa tsarai yaria amidraldaa gargaj bgaa ulun uildel, harahaar oi gutaad buuljis baas hurgeh yum! haaya iim avgai nar taarna aa, nud ruu ni harj bgaad uneniig ni heleheer s###s ni goojino! sejgiin avgai nar ur huuhedtei l bdag bhdaa , yaj humuujij ireeduid bas ur huuhded min lai gai bolson adgiin l#ruud usuj humuujij bgaa! yl
Улс нь хөгжидөгүй хэрнээ гавьяат төрийн одон мед�##�ьтан с�##�барын тэргүүнээр энэ улс дүүрлээ Одоо ямар нэг одон мед�##�ьгүй хүн олоод ир гэвэл олдох болов уу төмөр зүүх өвчтэй улсууд л их болж дээ
Хэлэх муу үг ч олдохгүй байна.Төмөр зүүснээр амьдр�##� нь сайжирч,улс нь хөгждөг бол бар цаашаа болохуйц байна.одоо больж үз.
Зүгээр �######�аад өгөөч
mongolchuud bugdeeree ETSEG STALINII durtei engeriin temdeg zuudeg bolbol goe te.bas LENIN BAGSH.SUHBAATAR JANJINii durtei temdegiig 3n nastaigaas ni zuulgej hevshuul.hayasan tohioldold torguulidag bh huuli batal