УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байшинд АТГ-аас нэгжлэг хийж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байшинд яг одоо Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж байна. АТГ-ынхан дотор нэгжлэг хийж байгаа бөгөөд өөрөө гадна нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж буй юм.

Эл нэгжлэгээс өмнө нь буюу баасан гарагт /2025-06-20/-нд түүний туслахыг шүүхийн шийдвэргүйгээр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хориод сулласан гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан цахим хуудастаа "АТГ-ийнхан С.Ганбаатар гишүүний гэрт нэгжлэг хийхдээ эхнэр, хүүхдийг нь уйлуулж айлгажээ. Гишүүн өөрөө очсон байтал, хажууд нь байдаг дүүгийнх нь гэрийг нэгжиж байна" хэмээжээ.

Харин С.Ганбаатар өөрөө "Надад хийсэн гэмт хэрэг байхгүй. “У.Хүрэлсүх гэдэг хүнийг дарангуйлагч боллоо” гэж л хэлсэн. Тэрнээс болоод АТГ-аас зуслангийн байшинд маань ирж нэгжлэг хийж байна. Энэ хэд У.Хүрэлсүхийн даалгавраар миний эхнэр, хүүхдийг айлгах гэж иржээ. Одоо манай хажуу талын дүүгийн байшинг шалгаж байна. Энэ бол 32 сая төгрөгийн үнэтэй дүнзэн байшин. Нэгжлэг, шалгалт хийж байгаа шалтгаан нь тодорхойгүй. АТГ-аас ирлээ гээд айлгаж, ичээх юм гэнэ. Та нар зүгээр том том хулгайч нартайгаа тэмцээч. Ерөнхийлөгч Засгийн газрыг тоглоомын Засгийн газар болгож байхад хэн ч юм хэлэхгүй байгаа нь дарангуйлал тогтож байна гэсэн үг" гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрөөс төрсөн баячууд хулгайч нарт хэзээ ч хариуцлага тооцож чадахгүй ээ

Хараа
Хараа

Хүүк-ийн арчаагүй байдал

Зочин
Зочин

ene goe garaa

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил

Зочин
Зочин

HUUK UURIIG YAAH GEJ UURIIN NI HURGESEN UYN BEE ODOO UIH AAR ORUULAAD 461 R ANGID TUHLAH BOLJ DEEEE

Чинзо
Чинзо

Хүрэлсүх ч төрийн хүний тулхгүй харагддаг.

Зочин
Зочин

Арай л дэндлээ

Зочин
Зочин

Ёстой том хулгайч нар болоод Оюун-Эрдэнийгээ шалга.

Зочин
Зочин

Хүүк ажиллагаа

Монгол иргэн
Монгол иргэн

....урт хэл хүзүүгээр нь...орооно...Урт хормой хөлийг нь орооноо гэгч болж...Гайхах зүйл..үгүй...Зөв 2...Засаг захиргаагүй мэт хамельёонууд ихэссэн...Хэрэг хийгээгүй бол огт агадагнах юусан билээ..

Монгол иргэн
Монгол иргэн

Хэрэг бвал илрэнэ..Айх юун

Зочин
Зочин

Munhbayasgalan avgai Ganbaatar 2-g Sain shalga shorond hii buzar yum hiij yavaa

Зочин
Зочин

Сайн шалгах хэрэгтэй шүү !! Нам дамжсан шударга царайлсан хулгайч босоо

Хүрэлсүх болиоч
Хүрэлсүх болиоч

ХҮРЭЛСҮХ нөгөө казиногийн хэргээ санахгүй байна уу? Яагаад хуульгүй дарангуйлагч шиг аашилж байна вэ?

Зочин
Зочин

19 настайдаа МАН-д элсэж 90 оны ардчилал гэх террористуудтай хамт улс орныг сүйрүүлсэн Хүрэлсүхийг ерөнхийлөгч болоход нь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр " Ми -гээсээ ч илүү аюултай хүн гараад ирлээ " гэж хэлж байсныг санаж байгаа хүн байна уу ?

Холбоотой мэдээ

Back to top button