УРЛАГ

Д.Норов “Утгын чимэг” наадамд түрүүллээ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр /2020.01.09/ болж өнгөрлөө. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Утгын чимэг” наадмын хошой тэргүүн шагналт Д.Намсрайгийн нэрэмжит "Утгын чимэг-2019” богино өгүүллэгийн наадамд 65 өгүүллэг ирснээс хоёрын даваанд шигшигдэж үлдсэн 10 өгүүллэгийг уран уншигчид уншсан байна.
Наадмын Тэргүүн байрт Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын "Хэрээний нулимс” өгүүллэг шалгарчээ. Дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягийн "Цаггүй газар” өгүүллэг, гуравт Соёрхын Пүрэвсүрэнгийн "Аав, хүү хоёр” өгүүллэг нэрлэгдэж, "Утгын чимэг-2019” наадмын "Шилдэг уран уншигч”-аар Соёлын тэргүүний ажилтан А.Даваа тодорсон байна.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button