О.Хулан: Дасгалжуулагчийн зөвлөгөө биднийг ялалтад хөтөллөө

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ манай улсад зохион байгуулагдаж байна. Энэ үеэр манай улсын эмэгтэй шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын шигшээ багийг 21:19 онооны харьцаатайгаар хожиж ялалт байгууллаа.
Хожлын дараа манай улсын шигшээ багийн тоглогч О.Хулан сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр, "Би охидоороо үнэхээр их бахархаж байна. Бид эцсийн мөч хүртэл тэмцлээ. Хятадын баг үнэхээр сайн мөн биднээс илүү өндөр баг. Гэхдээ бид ялалт байгууллаа. Бид өөрсдийнхөө давуу талыг ашиглаж тоголлоо. Бид дасгалжуулагчийнхаа төлөвлөгөөний дагуу тоголлоо. Стив бидэнд бүх багийн эсрэг юу хийхийг хэлж байсан. Үүний дагуу энэ тоглолтыг үнэхээр амархан болголоо. Мөн миний хэлмээр байгаа нэн зүйл бол бид дэлхийн аваргыг зохион бхйгуулж байна гээд зүгээр нэг оролцоогүй. Бид бол сагсан бөмбөгийн эх орон. Бид ч гэсэн сагсчид шүү гэдгийг харуулахыг их хүссэн. Бүх монголчууддаа баярлалаа" гэлээ.
Тэд маргааш /2025.06.27/ АНУ-ын шигшээ багтай шөвгийн дөрвийн төлөө тоглоно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.