Нийгэм мэдээ

3х3-ын талбайд цойлж буй 18 настай Н.Нандинхүсэл гэж хэн бэ

Монголын эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд хүчтэй өрсөлдөгч АНУ-ын багийг 18:15 харьцаатайгаар буулган авч, хагас шигшээд шалгарлаа. Тус тоглолтод шигшээ багийн залуу тоглогч Н.Нандинхүсэл чухал үүрэг гүйцэтгэж, торгуулийн шидэлтүүдээ өндөр хувьтай амжилттай болгосон нь ялалтад том түлхэц болжээ.

18 настай Н.Нандинхүсэл нь 3х3 төрлийн сагсан бөмбөгийн Монголын шигшээ багийн залуу, ирээдүйтэй тоглогчдын нэг юм. Тэрбээр 177 см өндөр, 65 кг жинтэй бөгөөд анх 14 настайдаа үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байна. Мөн “Улаанбаатар Амазонс” багт 16 настайдаа тоглож эхэлсэн түүхтэй.

Н.Нандинхүсэл нь олон улсын тэмцээнүүдэд тоглолтоороо тодорч байсан.

Тухайлбал, 2022 оны Азийн 18 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2023 онд болсон 3x3 U18 дэлхийн аваргад эхний өдрийн дараа хамгийн өндөр оноотой эмэгтэй тоглогч болж байв.

Тэрбээр АНУ-ын Спайр академид суралцах зорилготой гэдгээ өмнө нь хэвлэлд ярьж байсан бол одоогоор “Улаанбаатар Амазонс” багтаа эргэн нэгдээд байгаа юм.

3х3 төрлийн дэлхийн чансаагаар тэрбээр 677 дугаар байрт, Монгол Улсын чансаагаар 30 дугаар байрт бичигдэж буй. Энэ үзүүлэлт нь түүнийг ирээдүйд мэргэжлийн түвшинд тоглох бүрэн боломжтой гэдгийг харуулж байна.

Монголын шигшээ багийн хувьд ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан нь түүхэн амжилтад тооцогдож буй бөгөөд уг тоглолтод Н.Нандинхүсэл шигшээ багийн чухал хөдөлгүүр болсон нь ийнхүү онцлогтой байлаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин педка
Зочин педка

За тэгээд нэг гайгүй тамирчин гараад ирэхээр худлаа магтаж цаасан малгай өмсгөж, дасгалжуулагч нэртэй нөхөр нь хаа сайгүй дагуулж явж шоудсаар байгаад л юу ч үгүй, хэн ч биш болгоно доо. Үхэрнүүд.

Зочин
Зочин

Danda yumyg sorgoor xarj bx yumaa

Зочин
Зочин

Тэр Хулан гэдэг охин чинь сайн юмаа.Ялангуяа холын зайн шидэлтэнд яг мэргэн бууч шиг.Бүгд мундаг байсаан.

Зочин
Зочин

Мундаг охин юм. Хулан эгчийгээ залгамжлах нь дээ.
30 нас хүртэлээ тоглоно гэхэд 12 жилийн тоглолт байна шүү. Энэ хооронд юм дуулдуулнаа дүү.

Ганбуш Ган-Од
Ганбуш Ган-Од

Сагсан бөмбаг бол
Хамтын хүч
Бүх бүсгүйчүүлд хүндэтгэн талархья!
АМЖИЛТ*

Ганбуш Ган-Од
Ганбуш Ган-Од

Сагс бол хамтын хүч л дээ угаасаа
Хамт олон нэгдэл нягтрал чухал үүрэгтэй
Бүх бүсгүйчүүлд хүндэтгэн талархья!
АМЖИЛТ*

Зочин
Зочин

Мундаг. Амжилт.

Bi mangar
Bi mangar

3 turuud l duusaa

Зочин
Зочин
Reply to  Bi mangar

Сайхан зүйл бусдад хэлж чадахгүй бол муу зүйл битгий хэлж бай амаараа нүгэл үйлдэх чинь биеэр үйлддэг нүгэлтэй адил шүү

Холбоотой мэдээ

Back to top button