Ц.Хулан уучлагдсан үндэслэлээ "Эрүүгийн хуулиудын өөрчлөлт" гэж битүүхэн мэдэгдэв үү

Үндэсний их баяр наадмын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлж, яруу найрагч Ц.Хулан суллагдсан.
Тэрбээр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон юм.
Мэдээж Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ гэдэг Ц.Хулан хэргээ хүлээснийг илтгэж байгаа. “Би буруутай, уучлаач” гэсэн тохиолдолд энэ хуулийн зохицуулалт үйлчилдэг.
Харин Ц.Хулан суллагдсан дороо олон нийтэд хандан, өөрийн нүүр хуудаст бичвэр нийтлэхдээ хэлсэн хоёр зүйл анхаарал татав.
Нэгт, тэр өөрийгөө төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй гэжээ. Харин гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой ямар ч агуулгыг хөндөөгүй өнгөрсөн.
Хоёрт, “Хүний эрхийн зөрчилтэй эрүүгийн хуулиуд өнгөрөгч саруудад УИХ-аар нэг бус удаа хэлэлцэгдэж, цөөнгүйд нэмэлт өөрчлөлт орсон нь төрийн тэргүүнд сэдэл, урам зориг өгсөн гэж бодож байна. Ерөнхийлөгчид хандахаас өөр тэндээс суллагдах хууль эрх зүй байгаагүй” гэсэн байгаа юм.
Ерөнхийлөгч өөрт нь уучлал үзүүлэх болсон шалтгааныг мэтгэхдээ тэр яагаад эрүүгийн хууль гэж дурсав.
Шүүвэл хаврын чуулган хаахаас өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь үнэн. Харин ирэх намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон.
Эдгээр хуульд заагдсан, бүр тодруулбал өөрчлөгдсөн зүйл заалтууд нь Ц.Хуланд уучлал үзүүлэх үндэслэл, сэдэл болсон гэх битүү санааг ингэж өгүүлсэн мэт. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтөд гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан тохиолдлыг хөндөөгүй. Харин төрийн нууцтай холбоотой хэрэг дээр баримт материалыг хэрхэн дардаслах, хэргийн оролцогчдод үзүүлэх, тарааж өгөх зэрэг харилцааг шинэчлэн зохицуулсан.
Ц.Хулан өөрийгөө “Төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй” гэж өдгөө өмгөөлж байна.
Үүнээс харахад Ц.Хулан хэргийнхээ төрийн нууцад хамаарах агуулгыг процессын хувьд буруу шийдэгдсэн хэмээн үзэж, Ерөнхийлөгчид удаа дараа өргөх бичиг барьсан уу гэж бодогдоно.
Харин яруу найрагч Ц.Хулангийн энэ хэрэг бол дөрвөн жил тагнуулын байгууллага ажиллагаа явуулсны эцэст нотолсон, баримт хангалттай, бүр архивын материалаас гар утсаараа зураг даран авч явуулж байгаа бичлэг ч авагдсан. УИХ-ын чуулганы хуралдааныг хаалттай хэлбэрт шилжүүлж, нотлох баримтуудыг үзүүлсэн байдаг.
Иймд эх орноосоо урвасан хэрэгтнийг уучилдаг нь буруу гэж Ерөнхийлөгчийг шүүмжилж байгаа өнцгүүд бол зөв юм. Харин Ц.Хулан чухам яагаад эрүүгийн хуулиуд хэлэлцэгдсэн нь Ерөнхийлөгчид сэдэл болсон гэж мэдэгдэв гэдгийг анхааралтай ажиглах хэрэгтэй болжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮХСЭН БААС ! 10 - Р БОГД ХЯТАДААС ТОДРОХ ЁСТОЙ БАЙСАН !
Хулан бол гарцаагүй урвагч үхээр
Баас үнэртсэн юм шиг шантайсан бохир авгай, бохир хэрэг хийсэн нь ч үнэн. Төрөөс, түмнээс холхон шиг зүлгэн дээрээ очиж мөрөө хөө. Бу�####�д бүү гай бол.
Хэзээч засрахгүй урвагч шүү. Уучил�##�т үзүүлдэг маш буруу!!!!!
hovdiin zereg sum must sumiin guilagchinguud mashinii naimaa hiideg baisaniig medehgui bn shuu
Баас хатсан ч өмхийгөө тавихгүй гэж энэ шүү дээ,,, Монголын Тагнуулын байгууллага 4н жил уйгагүй мөрдөж ш�##�гаж илрүүлсэн хэргийг Ерөнхийлөгч өршөөж суллаж, Хулан хэлмэгдсэн болж таарав,
Монголын тагнуулын байгууллагад заав�##� итгэх ёстой юмуу ? Байсхийгээд л өөрсдийнхээ хэн нэгний толгойд цаасан хүүдий углаад давхидаг, дотроосоо байн байн урвагч илрүүлээд байдаг нөхөдийн үг яриа,үйл хөдлөл д тэнэг мангардуу амьтан л үнэмших байх доо !
эх орноосоо урвасан гийчийд өршөөл үзүүлж болохгүй байсан юм
МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛСНЫХАА ТӨЛӨӨ ХЯТАДЫН ТАЛААС ОЛОН ЗУУН САЯ ТӨГРӨГ АВСАН НЬ НОТЛОГДСОН БАЙДАГ. ОДОО ЭНЭ АВГАЙ ӨӨРИЙГӨӨ ЦАГААТГАХ ГЭЖ ОЛОН ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА. ГЭВЧ ЭНЭ НЬ НЭМЭРГҮЙ ДЭЭ. УРВАГЧ БОЛ УРВАГЧ. ЭХ ОРНООСОО УРВАСАН ХҮНИЙГ УУЧЛАХ НЬ БУРУУ. УДАХГҮЙ ШОРОНД БАЙГАА БҮХ УРВАГЧИД УУЧЛАГДАХ ЖИШИГ ТОГТОЖ БАЙНА. ЭНЭ НЬ МОНГОЛ ТӨР УЛСЫН ҮНДЭС СУЛАРЧ БАЙНА ГЭСЭН ҮГ.
Хүрэлсүхийн улс төрийн бохир тоглолт дуусахгүй!!! Бүх юм нь худлаа хүн шүү Хүрэлсүх!!
Урвагч авгай энхийн тагтаа болох гэж үзэж байна, буцаагаад хийчих
За хулан минь одоо намдуухан байж буцаж орохгүйг хичээ!!! Чиний тагнуул гэж юу байхав гэхдээ чи огт гэм зэмгүй хүн биш шиг байна
Ямар ч байсан суллагдсан нь сайн юм биш үү
Сансармаа.Хуланг яллах гээд шимтэхээ болио.өар жинхэнэ эх орноо худ�##�дагсадыг шүү.ялла.
URVAGCHIIG YAGAAD URSHUUV ?
iim novshiig sullaj bdag hog yum daa