Нийгэм мэдээ

Хэргийн явц: Сэжигтний талаас хохирогчийн ар гэрт 450 сая төгрөгөөр тохирох санал тавьжээ

Сүхбаатар дүүргийн 3-р хороо ХААН банкны өөдөөс харсан “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн орчим бүлэг зодоон болсон.

Зодоонд 25 настай С хохирч, нүүрний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдсан оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Түүнийг яаралтай гурвалсан мэс ажилбарт орох шаардлагатай талаар гэр бүлийнхэн нь мэдээлж буй.

Харин энэ гэмт хэрэгт сэжигтнээр 28, 29 настай С, Т нарыг саатуулж, дахин нэг иргэнийг эрэн сурвалжилж байсан нь өчигдөр олны анхаарлыг ихээхэн татсан.

Мэдээж нийтэд ил болсноор, саатуулагдсан хоёр иргэн нь Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нар байв. Харин гурав дахь нь Баатарсайханы Амарсайхан болж таарсан. Тэрбээр долдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан тул ийн эрэн сурвалжилж байжээ.

Үүнээс гадна ЦЕГ-ын дарга асан Ж.Болдын хүү Ө тус бүлэг зодоонд оролцсон гэх мэдээллүүд хөвөрч байна.

Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч болох дөрвөн хүн мэдээлэгдсэн. Тэд хэдийгээр насанд хүрсэн хүмүүс ч төрсөн эцэг нь томоохон бизнестэй, төрийн өндөр албан тушаал хашиж байсан буюу нийгмийн үлгэр жишээ эрхмүүд учир ёс зүй нэхэгдэж байгаа.

Яг юу болов?

Цагдаагийн байгууллагын эх сурвалжууд зодоон юунаас үүдэж болсон, сэжигтнүүд хэрхэн мэдүүлэг өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нөхцөл тогтоогдсон талаар мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна. Харин 40-50 хүний бүлэг зодоон гэсэн мэдээллийг үгүйсгэв.

Нэгэн эх сурвалж бие биедээ хатуу үг шидэлцсэнээс үүдсэн маргаан гэж тайлбарлав.

Нөгөө талаас, Ц.Санжаачойпэл өөрийн найз охиныг харамлах сэдлээр энэ маргааныг анхлан үүсгэсэн гэдэг мэдээллийг ойр тойрныхон нь өгөөд эхэлжээ.

Ямартай ч хохирогч С-ийг Ц.Санжаачойпэл түрүүлж хүчтэйгээр цохин унагаж буй нь “Канте” цэнгээний газрын үүдний бичлэгээс тод харагдаж байгаа. Газар унасан хойно нь дахин өөр этгээд өшиглөдөг бөгөөд энэ нь Э.Тэмүүлэн гэх, одоогоор баталгаагүй. Харин Б.Амарсайхан төдийлөн ялгарч, танигдахгүй байгаа юм.

Нөгөө талаас ЦЕГ-ын дарга асан, хурандаа Ж.Болдын хүүг сэжигтнээр тооцон, саатуулсан гэх мэдээлэл үгүйсгэгдсэн. Хэргийн хүрээнд нийт гурван л сэжигтэн тогтоожээ.

Харин хохирогч С-ийн ах өөрийн нүүр хуудастаа “Ж.Болд хурандаагийн хүү харин ч дүүг маань хамгаалж, өмөөрч, анхлан тусламж дуудсан. Найз шиг байсан, тэр мэдүүлгээ ч өгсөн” гэж бичээд байгаа юм.

Хамгийн бодит, албан мэдээллээрх нөхцөл байдал

Одоогийн байдлаар ийнхүү үйл явдал хэрхэн өрнөсөн нь яг таг тодорхойгүй ч, хуулийн байгууллагаас,

  • УИХ-ын гишүүн асан, “Жем интернэйшнл” группийн үүсгэн байгуулагч Ц.Цэрэнпунцагийн Санжаачойпэл
  • “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн
  • “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы хүү Амарсайхан нарыг сэжигтнээр тооцсон. Дээр дурдсан хоёрыг 48 цагийн хугацаатай саатуулсан. Харин Б.Амарсайханыг эрэн сурвалжилж байгаа нь үнэн байна.

Харин дөрөв дэх этгээд болох ЦЕГ-ын дарга асан Ж.Болдын хүү Ө холбогдох мэдүүлгээ өгсөн агаад хуулийн байгууллагаас сэжигтэнд тооцоогүй аж.

ЦЕГ-аас хэвлэлд мэдээлэл өгөхдөө тодорхой зүйл хэлээгүй. С, Т нарыг сэжигтнээр саатуулсан, мансууруулах бодисын тест авсан, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн юм.

Харин С, Т нарыг 48 цагийн хугацаатай саатуулсан талаарх шүүхийн мэдээнд "... хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдож байх тул сэжигтнийг баривчлах саналыг тус тус хүлээн авсан" хэмээн дурдсан.

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сэжигтний талаас 450 саяар тохирох санал тавьж, хуулийн байгууллагад "Биднийг яаж ч чадахгүй" гэхчлэн ханджээ

Бүлэг зодоон хааяагүй тохиолдож байдаг ч энэ удаа нэр нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд оролцсон утгаараа нийгмийн анхаарлыг татаж байна. Түүнчлэн, өчигдөр буюу долдугаар сарын 21-ний өдрийн сошиал дахь мэдээллийн урсгал ихээхэн замбараагүй байсан нь, талууд оролцож эхэлснийг бататгах юм.

Тухайлбал, сэжигтний талаас хохирогчийн ар гэрт 450 сая орчим төгрөгийн дүнгээр тохирох санал тавьсан гэгдэв.

Мөн түүнчлэн тэдний зүгээс хуулийн байгууллагад очихдоо “Ерөнхий сайдаар Г.Занданшатар очсон, бид яах ч үгүй” гэлцсэн гэдгийг хэд хэдэн эх сурвалж бататгаж байгаа юм.

ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нь Г.Занданшатарын зөвлөхөөр томилогдох яриа байна. Ерөнхий сайдын ЭТТ ХК дээр хийсэн уулзалтад Ж.Болд сууж байгаа нь бичлэгт бий. Тэр утгаар, Г.Занданшатарт ойр гэгдэх холбоос үүсэв үү гэлээ ч Ж.Болдын хүүг сэжигтнээр татаагүй. Гэхдээ зодоонд оролцсон, балмад гэмээр авирласан нь бол бичлэгт үлдсэн.


Нийгэмд шударга ёс тогтох агуулгаараа: Энэ хэргийн талаар анхлан шүгэл үлээж, сэжигтний талын статусыг зарласан хохирогчийн гэр бүл одоо тууштай байх эсэхээс ихээхэн зүйл хамаарна. Учир нь Ц.Цэрэнпунцаг, Б.Эрдэнэбат, Ц.Баатарсайхан нар бол яах аргагүй Монголын толгой хөрөнгөтнүүд бөгөөд эхнээсээ тохирох, ойлголцох, аргалах стратегидээ орчихсон нь ил тод харагдаж байгаа.

Нөгөө талаас хуулийн байгууллага ч шударга ажиллаж, жишиг тогтоох, иргэдийн итгэлийг хүлээх нь чухал. Мөн тодорхой хэмжээнд илүү нээлттэй, шуурхай мэдээлэл өгөх нь энэ хүлээлтэд нийцнэ. Эс тэгвэл сошиал дахь мэдээллийн замбараагүй урсгал дунд өөрөө дахин хүний эрх зөрчигдөж, алдар хүндээр хохирох асуудал гаарах эрсдэлтэй билээ.

Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг цагдан хорьсон хугацаа өнөөдөр 22.00 цагт дуусна. Прокуророос уг хугацааг сунгах эсэх тодорхойгүй. Сулласан ч мөрдөн шалгах ажиллагаа бас үргэлжлэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
51 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
7 сар 22, 2025 08:56

БИТГИЙ ХУЦ АЛНУУДАА ХҮНИЙ НЭГ НҮД 450 САЯ УУ?УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 20 ТЭРБУМЫГ ӨГ ЗА ХУУЛЬ ТА НАРЫН ТАЛД ГЭЖ БҮҮ АНДУУР УЛНЫХАН ТҮРХРЭН БОСНОО ТЭР ЦАГТ ЮУН МӨНГӨ БҮГД БАЛРАНА ШҮҮ МӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН ЭРХИЙН БАЛАЙ ХҮҮХДҮҮДЭД АРД ТҮМНИЙ ХИЛЭНТ НУДАРГАНЫ АМТЫГ ҮЗҮҮЛЬЕ МАЙ ШҮҮ ЛАЛАРНУУДАА

Зочин
Зочин
7 сар 22, 2025 10:53
Reply to  Иргэн

Сансармаа та 2 хохирч үзээгүй байна. Үүнээс хөнгөн гэмтсэн бол юу ч олж долоохгүй. Эрүүл мэндээрээ хохирсон ч. Энэ за луугийн гэмтэл насан туршдаа үлдэх нь үлдэнэ яаж ч мундаг эмчлүүлсэн ч !

Зочин
Зочин
7 сар 22, 2025 09:05

Бас зандан шатар нь я юув дээ.
Хэдэн бацааны зодооныг улстөржүүлж яах гэсийн.
Янхан булаац�##�дсан л бна шт.

Зочин
Зочин
7 сар 22, 2025 09:16

Хүү гэмгүй байж байгаад хохирогч болсон!!!! ямар ч хэрүүл маргаан байгаагүй!!! Болдын хүү нь харин ч зодооныг с�##�гасан!!!! Сэтгүүлч гуай зөв мэдээлэл судлаад тавь!!! Занданшатар гэж ярьсан нь сэжигтэн 3 бацаан нь шүү !!!!

Зочин
Зочин
7 сар 22, 2025 09:17

door hayaj 5 terbum shyy dooshoo bhgui

Зочин
Зочин
7 сар 22, 2025 09:18

Мөнгөндөө хахсан баячуудын
Аархуу банди нарт төр төмөр нудрагаа үзүүлэх хэрэгтэй.
Хаа газрын �########� �########�нүүд бусадруу хандах хэрэггүй шүү

Орк өвгөн
Орк өвгөн
7 сар 22, 2025 10:37
Reply to  Зочин

Баячуудын бишээ том хулгайчуудын хүүхдүүд бхгүй юудаа

Наранцэцэг
Наранцэцэг
7 сар 22, 2025 09:22

Тохирсон ч энэ хохирогч мөнхийн тахир дутуу, ухаан санаа нь ямар ч байх юм билээ л үлдэнэ. З�##�уу хүүхдийн хичнээн жилийн амьдр�##�, хугацааг 400гаруй сая төгрөг нөхөхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч хууль гэм буруутай хүнийг ш�##�гадгаараа ш�##�гаж зохих ялыг нь өгч л таарна. 400гаруй төгрөг өглөө гээд хэргийн хаахгүй байх. Хохирогчин ар гэр ч үүнийг сайн мэдэж байгаа байх. Тэр з�##�ууг з�##�ууг нь хилээр гарах гэж байхад нь баривчилсан мэдээлэл гараад л байсан даа. Яс юман дээр хохирогчид гэмтэл учруулсан хүн бүхэн л буруутай биз дээ. Магадгүй хохирогч ч бас буруутан болох л байхдаа. Түргэн дуудлаа гээд буруутан биш болохгүй байхаа. Иргэний үүргээ л биелүүлж. Бу�####�асаа ялгарч байгаа нь тэр л юм байна гэж ойлголоо. Амь нас нь гайгүй байгаасай.

Эрэмгий
Эрэмгий
7 сар 22, 2025 09:22

Эцэг, эхийнхээ хөрөнгөнд сагасан сагсуу бацаанууд хэзээ том хүн болж үе з�##�гамжилсан баячууд болох ва.

Зочин
Зочин
7 сар 22, 2025 13:57
Reply to  Эрэмгий

Насаар нь хорь насаар нь тэжээ хулгайч нараа зэвсэг бариад тэмцэнэ шү

Зочин
Зочин
7 сар 22, 2025 10:25
Reply to  Эрэмгий

Хэдэн үеээрээ гуйлгачин явсан улны удамтай юмнууд хулгай луйврын хэдэн ₮- ний бараа харахаараа эцэг эх, үр хүүхэд нь цөмөөрөө ингэж солиорцгоодог юм доо !

иргэн
иргэн
7 сар 22, 2025 09:46

Чононоос бэлтрэг л төрдөг

Зочин
Зочин
7 сар 22, 2025 09:55

Бизнесийх нь 90% ийг авөх хэрэгтэй. Хаан банкны 98 хувийг

Зочин
Зочин
7 сар 22, 2025 09:56

Тэрбум төг өгөөчээ шунахай бирдүүдээ!

Зочин
Зочин
7 сар 22, 2025 09:57

Бүлэг зодоон хаа сайгүй болдог ч гэх шиг. Бүүр энгийн үзэгдэл гэж нийгэмд ойлгуулах гээд бгаа юм уу? Тийм олон бүлэг зодоон болдог юм бол цагдаагийн байгууллага муу ажиллаж бна гэсэн үг үү? Яг ямар утгаар ингэж бичээд бгаа юм бэ? Зодоон нь бол байж л байдаг хэвийн гэх гээд бгаа юм шиг л ойлгогдоод бна.

Зочин
Зочин
7 сар 22, 2025 10:46
Reply to  Зочин

Болдог, цагдаагийн газраас асуухгүй юу ! тэр бүр мэдээлэгдэхгүй болохоос гэмт хэргийн статистикт ороод л явж байгаа.

Хххххх
Хххххх
7 сар 22, 2025 10:32

Цэрэнпунцаг улс төр гэж байхаар сайн аав болох байж.Нэг хүү нь хар тамхичин нөгөө нь аутизмтай гунигтай юмаа.Наад хар тамхичинаа хүн �##�ахаас нь өмнө хүмүүжүүл болохгүй бол өөрө нух.Бу�####�д бүү гай бол

Зочин
Зочин
7 сар 22, 2025 16:48
Reply to  Хххххх

Хормой хотны явдлаа хямгадаж байхгүй бол үйлийн үр нь үр хүүхдээр нь ирнэ

Зочин
Зочин
7 сар 22, 2025 16:25
Reply to  Хххххх

Олон хүнийг архинд живүүлсний үйлийн үр байхаа даа �######�уул

Зочин
Зочин
7 сар 22, 2025 10:41

Байдаг л гардаг л хэрэг. Сэтгүүлчид яаж ч сэнсаац болгох гэсэн ч явахгүй дээ. Учир нь яг одоогоор өндөр а лбан тушаа л хашдаг хүн байхгүй болохоор тэр ! Өнгөрсөн цагт л хашиж байсан болохоос ... Нөгөөдүүл нь хувийн хэвшлийнхэ,н хэн ч тоохгүй нөлөөлж чадахгүй. Ганц хохирсон хүн нь эрүүл мэндээрээ хохирч буй зодуулсан нөхөр. Энэ гардаг байдаг л хэрэг. Яг хуулиараа бол хохирогч их мөнгө баян гээд са лгаж чадахгүй. Цаагуураа л солилцдоггүй юм бол. Хүүгийнхээ найз охиноос болж а лбан тушаа лаасаа огцордог шиг нөлөөтэй хэрэг биш юм.

Last edited 8 Цаг Өмнө by Зочин
Зочин
Зочин
7 сар 22, 2025 10:48

Zochin.huuhdiin Zuu ene hesegt ugaasaa Arhi, mansuuruulah bodisiin uur bolood udaj baigaa ch dee.

ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 22, 2025 10:49

ЗОДУУЛСАН МАНСУУРАГЧ ХАР ТАМХИ НЭХСЭН

ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 22, 2025 10:51

найз охин ч юу юм бэ ! �########� шахуу мансуурагч хүүхнээ була�##�дан �##��##�цсан

shiba
shiba
7 сар 22, 2025 10:52

Цагдаа нар 450г голно.
Багадаа 4.5тб г авах гэж дайрна

монгол
монгол
7 сар 22, 2025 11:12

Арай ч дээ. Бас тохирно гэнээ. Май чи гэж хэл. Хулгайч нарын сагсуу банди нарыг хийдэг газарт нь хий, юм үзүүл. Жаахан ухаажих байх.Ард түмэн харж байгаа шүү

Зочин
Зочин
7 сар 22, 2025 11:20

Эрдэнэбатын хүүхдүүд яахаараа бүгдээрээ ийм хүмүүжилгүй хогийн хүмүүс болдог байна аа

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
7 сар 22, 2025 15:32
Reply to  Зочин

yaagad gevel aav ni uuruu tendeesee iluu tom hulgaich mungunuus uur um meddeggui uheeruud bolhoor. huuhdee amdraldaa humuujuulj uzeegui acnuud. uiliin ur ni irj baigaa ni enee. hohi ni ta nar. eshee ih um uzne dee ta nar

Эрдэнэ
Эрдэнэ
7 сар 22, 2025 11:22

ЗГ хүний амийг 50 саяаар үнэлдэг баячууд 450 сая !!!!!

Зочин
Зочин
7 сар 22, 2025 12:21

Хэрэгт татах үндэслэл нь тогтоогдсон юм бол яахаараа сулладаг юм бол

Зочин
Зочин
7 сар 22, 2025 12:36

Алдсан замаараа олж ав гэдэг үг бий !!! Шударга ёс байхгүй дээ ! Нүдийг н ээр ,шүдийг ш ээр гэж, гэмтсэн хүн яг хуучин хэвээрээ болох уу!!

Зочин
Зочин
7 сар 22, 2025 13:16

Эднүүс энэ их мөнгөө аваад үхэх юм байх даа

Зочин
Зочин
7 сар 22, 2025 13:22

Овоо хэдийг с�##�гаач 450 сая энэ баячуудад өдрийн хоолны мөнгө шүү дэ

Зочин
Зочин
7 сар 22, 2025 13:57

Тэд хүний эрүүл мэндийг бүү хэл амийг ч мөнгөөр худ�##�даж авна гэнэ

Зочин
Зочин
7 сар 22, 2025 14:03

450 сая биш, 4 тэрбумыг авах хэрэгтэй!

Зочин
Зочин
7 сар 22, 2025 14:22
Reply to  Зочин

Дор хаяж 10 жил+4 тэрбум хохирогчид өгүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
7 сар 22, 2025 14:37

Мөнгө эрх мэдэл 2ын өмнө Төр хуультайгаа бөхөлзчихсөн шүү дээ.

Хохирч бсан хүн
Хохирч бсан хүн
7 сар 22, 2025 15:06

450 г авчихөө харин ч мөнгөтэй хүнд зодуулсан нь аз болж монголын хууль шүүх хохирогч т�##�ын хохирлын хэзээ ч тооцдоггүй шүү

Зочин Ц.Б
Зочин Ц.Б
7 сар 22, 2025 15:16

Тэр аар хаад байгаа амлаад байгаа мөнгийг нь ав. Бүр илүү төлбөр гарах ёстой байхшүү. Тэр хирээрээ хуулийн хариуцлага үүрүүлж жишиг тогтоон хатуугаа төр маань харуулах болсон

Зочини
Зочини
7 сар 22, 2025 15:20

ЗОДООНДОО ХОХИРОГЧТОЙ ТОХИРЛОО ГЭХЭД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХЭЗЭЭ Ч ТОХИРОЛЦОО БАЙХГҮЙ ШҮҮ. ЯМАР НЬ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ШОРОНД ОРООД БАЙДАГ, ЯМАР НЬ ЯАЖ ШИЙДҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА НЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА. ХАРЖ Л БАЙЯ МОНГОЛЫН ШҮҮХ ЦАГДААГ. ХИР ШУДАРГА ВЭ ГЭДГИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ.

Одод
Одод
7 сар 22, 2025 15:26

Жарг�##� нь дэндсэн юм.жир иргэдэд шүүх үйлчилнэдээ

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
7 сар 22, 2025 15:30

cerenpuncag gej aluurchin ahtai aluurchin huutei uuruu arhinii buzraar bayajdsan huur . uheerei ta nar bugdeeree

Зочин
Зочин
7 сар 22, 2025 15:34

Хулгайч нарын хүүхдүүд мөнгөөр сагаж бна нөхөн төлбөр бас ял өгөх ёстойшд шүүх нь хулгайч нараасаа айгаад шаасан бид ийм л гаж хуультай улсын өрөвдөлтэй иргэд ой гутмаар

Иргэн
Иргэн
7 сар 22, 2025 15:42

Хөөрхий Монгол улсыг цөлмөж баяжсаны гай түйтгэр болж байна!!! Үр хүүхдүүдээ хар тамхинд оруулаж бн гэдэг!!!

Дэл
Дэл
7 сар 22, 2025 15:50

Тэгэж байгаад монголын шүүх хэвтэрт байгаа з�##�ууд бүх хэргийг тохино

Зочин
Зочин
7 сар 22, 2025 16:17

Юу ч ав�##�гүй шоронд нь хийлгэ

Зочинзочинzochin
Зочинзочинzochin
7 сар 22, 2025 16:25

Юу вэж хүний амь нас эрүүл мэнд тэр з�##�уу аймаар хохиочоод бна мөнгөөр үнэлэх аргагүй

Зочин
Зочин
7 сар 22, 2025 16:47

Занданшатараа аваад �######� муу олигархиуд. Хүний ар гэр үр хүүхдээр оролдож улс төрийн өгөөш болгож тасдсан хүмүүст одоо карма ирждээ

Зочин
Зочин
7 сар 22, 2025 16:51

Адилхан нүүрийг цөмлөөд, нэг нүдийг сохлоод гар бариад эр улс шиг с�##�сан дээр мөнгө хэрэггүй

Зочин
Зочин
7 сар 22, 2025 17:06

450сая гэж юу ч биш бүү ав.хүүхэд сайн эмчилгаа хмйж чадах эсэхээ мэдэхгүй яах юм бэ дээ?5 тэрбуи бв�##� сайн өх гэж бодожбна...том дарга нар бол хулгайч �##�уурчин хүмүүс шүү.бүү бууж өг сайн блдллрлхй хатуу бгаарөй

Zochin
Zochin
7 сар 22, 2025 17:25

450say togrogoor hvniig Ergvvl mend hemjigdeh vv heden Ter bumaar n ogch hvniig Ergvvl mend

Одод
Одод
7 сар 22, 2025 18:52

Сэжгийн юмнууд.х.тамхийг эд нар л өөгшүүлж бгаа.өөр ажилгүй

Холбоотой мэдээ

Back to top button