Улс төрийн мэдээ

Нүүрсний үнийн уналт, инфляц, валютын ханшийн өсөлт ба Ерөнхий сайдын хоосон пи ар

Өнгөрсөн онд нүүрсний үнэ дэлхий дахинаа өсөж,  энэ нь манай улсад эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болсон. Коксжих нүүрсний экспорт ойрын жилүүдийн хамгийн өндөр дүнд хүрсэн бөгөөд 2025 он ч мөн хүлээлтийн жил байсан билээ.

Гэсэн ч эхний сараас нүүрсний үнэ огцом хөдөлгөөнд орж  Монгол Улсын нүүрсний дундаж үнэ 2024 оны сүүлчээр түүхэн дээд түвшиндээ буюу 153 ам.доллар хүрч байсан бол 2025 оны эхэн үед 40 хувиар буурч, тонн тутмын үнэ ойролцоогоор 100 орчим ам.доллар болсон нь экспортын орлогод сөргөөр нөлөөлсөн юм. Мөн манай гол худалдан авагч Хятадын зах зээлд нийлүүлж буй нүүрсний хэмжээгээр Австрали тэргүүлж, ОХУ болон Индонези гол тоглогчид хэвээр байв.

Үүнийг дагаад Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 9 боомтын үйл ажиллагаанд шалгалт хийснээс гадна Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан зэргээр тал талаас ажилласан боловч биржээр арилжаалах нүүрсний хэмжээ буурсаар байгаа.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны экспортын амжилтыг давтах боломжгүй болсны дээр үүнийг дагаж, төсвийн орлогод хүндрэл үүсэх нөхцөл бий болсон.

Дээрээс нь өнгөрсөн оны 9-р сард 1 нэгж хувиар бууруулсан бодлогын хүүг Монголбанкны зүгээс  2 нэгж хувиар нэмэгдүүлж, арилжааны банкуудаа санхүүгийн хүндрэлээс хамгаалах арга хэмжээг авсан юм. Эдийн засгийн өнөөгийн нөхцлөөс харвал бодлогын хүү ирэх онд ч мөн буух төлөвгүй байгаа билээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8.2 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай байна. Өнгөрсөн оны 4-р сарын байдлаар 5.7 хувь байсан бол ийн 2.9 нэгж хувиар өссөн нь иргэдийн халаасанд ч мэдрэгдээд удаж байна.

Мөн ам.долларын ханш он гарснаас хойш 180 төгрөгөөс өсөж, төгрөгийн эсрэг чангарсаар байгаа эмзэг үед Засгийн газар шинэчлэгдэв.

Тойм зургаараа харвал ярих биш хийх шийдэл рүүгээ шалавхан орох цаг үе гэсэн үг. Монгол Улсын эдийн засаг саарч буй энэ цаг үед төгрөгийн ханшийг тогтворжуулах, төсвийн алдагдлыг нөхөх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, оны төгсгөлд алдагдалгүй төсөв батлах зэрэг томоохон сорилтууд хүлээж байхад Ерөнхий сайд Г.Занданшатар “НӨАТ-ын буцаалтын хувийг 5 болгож нэмэгдүүлэх” гэдэг хөндлөнгийн шийдвэр танилцуулсан юм.

Одоогийн хоёр хувийн буцаалтаар иргэдэд нийт 299.6 тэрбум төгрөг ойролцоогоор олж буй. Харин НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлж таван хувь болгосон тохиолдолд нэмж 449.4 тэрбум төгрөг төлөвлөх шаардлагатай аж.

Эдийн засагчдын тайлбарласнаар энэ нь өрхийн орлогод багахан ч өөрчлөлт үзүүлэхгүй бөгөөд яг одоогийн инфляцын өсөлт, валютын ханшийн хөөрөгдлийн үед нэг халаас руу орсон НӨАТ-ын 5 хувийн буцаалт эргээд дээрх өсөлтөөс шалтгаалан төдийлөн мэдрэгдэхгүй гэж байв.

Харин үүний оронд НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгож бууруулах нь иргэд, аж ахуй нэгжүүдэд мэдрэгдэх хамгийн том өгөөж байв.

Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор мэдрэхгүй, аргацаасан шийдвэр гаргаж байгаа нь иргэд, аж ахуй нэгж рүү чиглэсэн бодлого гэхээсээ улс төрийн пи ар төдий харагдлаа.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 2, 2025 08:53

Ийм дэмий юм бичиж байхаар ид барилгын үед 100 айл ба бусад барилгын матери�##� зардаг, мөн бусад захууд, нөатийн баримт өгдөггүй дэлгүүр засвар үйлчилгээнээс яаж нөат авах тухай бичээч.

Зочин
Зочин
8 сар 2, 2025 09:14

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
8 сар 2, 2025 10:50

Энэ крөнхий сайд ард түмниийхээ эсрэг олигархуудын гар хөл болж ажиллаж бна. Баялгийн санд уул уурхайн 51 хувийг авах асууд�##� таг зогссон. МАН ард түмнээ хуурч бна

Зочин
Зочин
8 сар 2, 2025 11:59

Машинд мөргүүлсэнээс хойш сумтай болсийим биш үү

Зочин
Зочин
8 сар 2, 2025 13:11

Ингэж дэмий юм бичиж байхаар 100 айлын барилгын захаас өгсүүлээд жижиг худ�##�даа үйлчилгээ эрхлэгчид гээд НӨАТ баримт өгдөггүй ашиг олж байгаа бүхнээс татвар яаж авах т�##�аар бичвэл таарна

Зочин
Зочин
8 сар 2, 2025 20:12

Дампуурцаан

Холбоотой мэдээ

Back to top button