Нийслэл

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийг ашиглалтад өглөө

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Тус цогцолбор барилга нь 24мх17.4м хэмжээтэй хоёр блок, 24м х18м хэмжээтэй нэг блок нийт гурван блок бүхий 2,534.4 ам.метр барилга юм. Түүнчлэн бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай.

Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ЗМК Глобал” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button