Нийгэм мэдээ
Өнөөдөр монголчууд 20 дахь жилдээ Аавуудын өдрийг тэмдэглэнэ

Аавуудын өдөр нь наймдугаар сарын сарын 8 буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Монголын Эрэгтэйчүүдийн холбоо 2005 оноос эхлэн тэмдэглэгдэж эхэлжээ.
Харин олон орны хувьд, аавуудын өдөр нь ихэвчлэн зургадугаар сарын гурав дахь ням гарагт тэмдэглэгддэг бөгөөд 2025 онд энэ нь зургадугаар сарын 15-ны ням гарагт таарсан юм.
Монголын эрэгтэйчүүдийн холбоо энэ тэмдэглэлт өдрийн үндсэн зорилгыг аавуудын гэр бүл, нийгэм дэх үүргийг онцолж, аавуудыг хүүхдийн хүмүүжил, боловсрол, амьдралд илүү идэвхтэй оролцуулахыг уриалах гэж тодорхойлжээ.
Наймдугаар сарын 8-д тогтоосон нь тоон бэлгэдэлтэй — “8” нь эрч хүч, эв нэгдлийг илтгэх, мөн хосоороо давтагдаж байгаа нь гэр бүл, хүүхдүүдтэй холбоотой бэлгэдэл гэж үздэг.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аав болсон байж ааваа гэж дуудуулах эрхгүй болсон аав нар өрөвдөлтэй юмаа
Монголд ажил хийхгүй баярлах ихэдлээ. Удахгүй эгч ах нарын өдөр гээд тэмдэглэх байх