Үйл явдал: ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэлнэ

Өнөөдөр /2025-08-12/ болох үйл явдлын тойм
-2025-2026 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэлнэ.
-Олон улсын залуучуудын өдөр тохиож байна.
-Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд “E-Mongolia” цахим системээр дамжуулан иргэдийн саналыг авч байна.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
-Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 45 хоногийн турш үргэлжилж байна.
-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.
-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд наймдугаар сарыг дуустал олон нийтийн хүртээл болно
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.