Найруулагч П.Лхагвадуламын шинэ бүтээл "Локарно"-гийн уралдаант хэсэгт сонгогджээ

Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх" богино хэмжээний кино 78 дахь удаагийн Локарно кино наадмын Leopards of Tomorrow – Short Film Competition богино хэмжээний киноны уралдаант хэсэгт сонгогдож, дэлхийн нээлтээ 2025 оны 8-р сарын 10-ны өдөр хийлээ.
Нээлтэд киноны гол дүрийн жүжигчин М.Аззаяа, М.Алтаншагай болон Франц талын продюсер Катя Хазак нар оролцон бүтээлээ танилцуулав.
Энэ жилийн Богино хэмжээний киноны уралдаант (Pardi di Domani) хэсгийн 3 хэсэгт нийт дэлхийн 25 орны 40 кино бүтээл сонгогдон, шагналын төлөө өрсөлдөж байна. “Урагшаа харсан цонх" киног Хонг Конгийн Asian Film Awards Academy-ийн дэргэдэх International Film Camp хөтөлбөр болон Францын Үндэсний Кино Урлагийг Дэмжих Сан, Арте Франц зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр Гуру Медиа болон Аврора Филмс хамтран продюсерлэн бүтээсэн байна.
Эх сурвалж: Guru Media
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.