Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Баянхонгорт нэг иргэн замын хажуу руу осолдож, амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 10-ны 10:20 цагийн үед “Баянхонгор аймгийн нутагт дэвсгэрт зам тээврийн осол гарч хүний амь нас хохирсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажуу руу онхолдож амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Жолооч та орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдыг амь насыг хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button