Гадаад

Алдарт "Baby Shark" дууны зохиогчийн эрхийн маргаан эцэслэгджээ

Бяцхан хүүхдүүдийн дуртай ч эцэг эхчүүдийн төдийлөн таашаадаггүй алдарт “Baby Shark” дууг тойрсон зохиогчийн эрхийн маргаан эцэслэгдлээ. Шүүхийн шийдвэрэээр уг дууны хамгийн алдартай хувилбарыг бүтээсэн БНСУ-ын уран бүтээлчид нь уг дууг хуулбарлаагүй гэж үзжээ.

"Pinkfong" компанийн энэхүү хувилбар нь интернэт хэрэглэгчдийн дунд хамгийн алдартай бөгөөд телевизийн цуврал, кино, гар утасны апп зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд хүргээгээ тэлж, компанид хэдэн арвсан сая ам.долларын ашиг авчирсан юм. Гэвч 2019 онд АНУ-ын хүүхдийн дууны зохиолч Жонатан Райт "Pinkfong" компанийг өөрийн бүтээлийг хуулбарласан хэмээн буруутгаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Энэ пүрэв гарагт шүүхээс эцсийн шийдвэрийг гаргасан бөгөөд Райтын хувилбарыг бие даасан уран бүтээл гэж үзэх боломжгүй гэж тогтоожээ. Учир нь уг дууны хувилбар нь түүнийг зохиохоос ч өмнө олон төрөл байж ирсэн бөгөөд шинээр онцгой, бүтээлч агуулга нэмж оруулаагүй хэмээн үзсэн байна.

Эх сурвалж: CNN

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button