Нийгэм мэдээ

Өнөөдөр “Төв цэнгэлдэх”-ийн гадна хуучин хувцас хандивлах өдөрлөг болно

Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг" өнөөдөр 2025.08.16-ны 13:00-19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэхийн гадна задгай талбайд болно. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрбээр "Хүн бүрд өмсөхөө байсан хуучин шинэ хувцаснууд шүүгээнд нь зөндөө зай эзлээд цугларсан байдаг. Та өмсөхөө байсан хувцсаа  авчраад тушаавал энэ жил ирсэн хүн бүрд ногоон оноо (Green Score) өгнө.

Ногоон оноогоороо эргээд урамшуулал авах боломжтой. Удахгүй хамтран зохион байгуулах байгууллагууд өдөрлөг талаар дэлгэрэнгүй мэдээлэл дахин өгнө. Хуучин хувцсаа хэрэгтэй хүнд нь хандивлах аянд би дахин нэгдэж байна. Та бүхэн бас нэгдээрэй. 

Хуучин хувцас тавигдах шаардлага: 

  •     Хувцсаа угаасан байх
  •     Урагдалгүй байх

Хуучин гутал тавигдах шаардлага:

  •     Цоороогүй байх
  •     Ул нь салаагүй байх
  •     Урагдалгүй байх 

Өнгөрсөн жилийн цугларсан бүх хувцаснуудыг СХД-ийн 24-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Veloo Foundation"-д хүлээлгэн өгсөн билээ. Энэ жил өдөрлөгөө улам сайжруулж цугларсан хувцаснуудыг дахин ангилаад сайн дурын байгууллагуудын тусламжтай хүмүүст илүү хүртээмжтэй байдлаар дахин хүргэхээр ажиллана" гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дахин ийм өдөрлөг болвол хувцсаа өгөх юмсан.

ХАНДСҮРЭН
ХАНДСҮРЭН

Зөндөө хувцас бнаа.Дараа хэзээ ийм ажил зохион байгуулах вэ.Хүүхдийн болон том хүний хувцас их бгаа шүү.

Зочин
Зочин

Ахин болгож өгөөрэй

Зочин
Зочин

Хандив ч болно хувцасны шүүгээ ч цэгцэрнэ шүү дахиж хувцас авахдаач бодож авдаг болно зөв арга хэмжээ шүү

Зочин
Зочин

Хуучин, багадсан томдсон, загвар нь хуучирсан зэрэг олон хувцас хүнд бдаг шүү .
Ингээд хувцас авдаг бол сайн л бна..
Ялангуяа
Улирал солигдох үед зохион байгуулах юм бол
Үр дүн сайтай шүү

Одод
Одод

1хан өдөр бол амжихгүй шдээ.олон хоног хийлдэээ

Зочин
Зочин

Монголчууд хувцас хандивлах болтлоо баяжчихсан юмуу үгүй байлгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button