Нийгэм мэдээ
Саппорогийн уулзварыг өнөөдөр орой хаана

Баянгол дүүрэг, 5, 28 ,29-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн хүрээнд өнөөдөр (2025.08.17) 22:00 цагаас Саппорогийн уулзварыг хааж шинэчлэх ажлыг эхлүүлэх болжээ.
Засварыг шөнийн цагаар гүйцэтгэх бөгөөд наймдугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэлх гүйцэтгэх юм байна.Хаах хугацаа: 2025 оны 8-р сарын 17-ны 22:00 цагаасНээх хугацаа: 2025 оны 8-р сарын 20-ны 06:00 цагийн хооронд хаана.
Дээрх хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас сануулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.