Нийгэм мэдээ

"Улаанбаатар явган алхалтын фестиваль 2025"-ыг зохион байгуулна

"Улаанбаатар явган алхалтын фестиваль 2025"-ыг энэ сарын 22-24-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулна.

Олон нийтийн энэхүү үйл ажиллагаа нь иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудах, Монгол орны түүх, соёл, өв уламжлал, ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах боломжийг олгох зорилготой юм. Фестивальд оролцогчид соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газраар өртөөчлөн явган алхаж, байгальд ээлтэй аяллын соёлыг төлөвшүүлэх, олон улсын нөхөрлөлийг дэмжих, нутгийн үнэт зүйлсийг хүндэтгэх, хадгалан үлдээхэд хувь нэмэр оруулахыг чухалчилдаг байна.

"Амар мэнд" алхалтын клубээс фестивалийг Тэрэлж дэх “Glass Vill Resort” жуулчны баазад алхагчдын суурин гэр хүрээ (Walking camp) бүхий отог хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Алхагчид тус баазын гэр буудалд 1-2 хоног байрлах боломжтой. Одоогоор 9 дүүрэг, 21 аймгийн явган алхагчдаас гадна Чех, ОХУ, Бутан, АНУ, БНТУ, БНСУ-ын явган алхагчид оролцохоо илэрхийлээд байна. Алхагчид энэ сарын 23-наас эхлэн Чингис уул болон Аръяабалын хийд, Мэлхий хад, Ёл уулын маршрутаар тус бүр 12 км алхах аж. 

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button