Герман Улсын иргэнийг зодож, дээрэмдсэн гэх этгээдийг олж тогтоожээ

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт “Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Герман Улсын иргэнийг үл таних морьтой хүн зодож дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, сэжигтэй этгээдийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, гадаад улсын иргэний биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Б гэгчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, хувь хүн Та гадаад улсын иргэдийг манай улсад зорчих хугацаанд тэдний аюулгүй байдалд анхаарч, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад хулгайчийнхаа царайг ил харуулж жигшүүлээч ????
Хөөрхий энэ амьсгаа шоронд амьсгал тасарчээ!! Эсвэл бохирын үйлчлэгч болно өөр сонголт байхгүй
Жуулчдыг аль болох групп аяллаар хүлээж авч байвал эрсдэлгүй. Бас мэдээлэл өгөх газрууд хулгай, дээрээс болгоомжлохыг сайн сануулж байх хэрэгтэй.
Нүдний булай аягүй бол тамхины асаагуур,хайрцаг тамхи дээрэмдсэн дээ,турж үхмэр чинь.Бусдад нь сургамж болох үүднээс чанга шийтгэ.Аялал жуулчлалд ганц нэгээр аялахыг хязгаар тавихгүй бол болохгүй нь дээ
Өлөн
Ийм өлөн бичиг үсэг ч мэдэхгүй оркууд
Нутагтаа гадаадын иргэнг.гадаадаад хулгай дээрэм хж архи ууж гийгүүлэх юм даа...Царайг нь гаргаач наад Халтар Оркоо
Сэлэнгэ ер нь хулгай ч ихтэй нутаг шүү
Ходооний оркоор это маань дуурлээ…прустэй оркууд залаайчээ
ИЙМ лаларын байх юм бол бид удаахгүй хэн ч тоодоггүй тусгадаггүй нэр муутай лаларын Оросууд шиг болох вий!! Монгол хүний угаас эелдэг найрсаг зангаа гээсэн иймэрхүү амьд хүүхдүүдийг хуулиар нам дарах хэрэгтэй!!
Сэлэнгийнхэн угааса бүтэхгүй хулхины новшнууд, зөгийн бал гэж хулхи шар юм зарна, машинуудаа дандаа хогийн лэд гэрэл хийж давхилдаад, зам дээр гэрэл шилжүүлдэггүй, дандаа хүн хулхидаж хуурах гэж ядсан оркууд, дарханыхан бас ялгаагүй!!!
Мэдрэл муутай амьтан. Ганц энэ ч биш Баян-Өлгийд засмал зам дээр морьтой хөндөлсөж аялагчдыг айлгасан, Дорнодод морьтой дайрч жуулчдыг ташуурдсан зэрэг өнгөрсөн зууны үйлдэл үзүүлж байгаа тэнэгүүд болиорой.
муухаы хог бэ