Гадаад мэдээДЭЛХИЙ

Америкчуудын 62 хувь нь ОХУ-ын худалдааны түншүүдэд хориг тавихыг дэмжиж байна

“Reuters” агентлаг болон “Ispos” фирмийн хамтран явуулсан санал асуулга Украины дайныг дуусгахын тулд ОХУ-ын худалдааны түншүүдэд хориг тавихыг ихэнх америкчууд дэмжиж байгаа гэдгийг харуулжээ. Гурван хоногийн турш явуулж, ням гарагт /2025.08.24/ хаасан санал асуулгад оролцсон америкчуудын 62 хувь нь ОХУ-ын худалдааны түншүүдэд дарамт үзүүлж, хориг тавихыг дэмжсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн долоо хоногуудад Украины дайныг дуусгахын тулд дипломат ажиллагаа эрчимтэй явуулж байгаа. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Аляска мужид хүлээн авч уулзсан. Трамп ОХУ-аас газрын тос худалдан авдаг орнуудад хоёрдогч тариф онооно гэж мэдэгдсэн байгаа. Энэтхэг ОХУ-аас газрын тос хямд үнээр худалдан авсаар байсан тул Трамп тус улсад 25 хувийн гаалийн татвар оноосон.

ОХУ-аас хамгийн их хэмжээгээр газрын тос худалдан авдаг БНХАУ-д илүү өндөр тариф оноож, ОХУ-ын худалдааны томоохон түнш болох Турк, АНЭУ гэх мэт орнуудад арга хэмжээ авна гэж тэрбээр нэмж мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button