Нийгэм мэдээ
Архангайд сүлжээ хоолны газарт тахианы мах идэж хордсон 26 хүн эмчлүүлж байна

Архангай аймагт тахианы махны хордлогоор олон хүн өвдөж, эмнэлэгт хүргэгдээд буй талаар олон нийтийн сүлжээнд тархаад буй.
Бид энэ талаар тус аймгийн Эрүүл мэндийн газартай холбогдон тодруулахад "Энэ оны наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Архангай аймгийн төвд байрлалтай сүлжээ хоолны газраар үйлчлүүлж, тахианы махтай хоол идсэн иргэд хордлогод орсон тохиолдол гарсан. Манай Нэгдсэн эмнэлэгт "шарсан тахиа, тахианы гуя идсэн" гэх шалтгаанаар 26 хүн бөөлжих, суулгах, дотор муухайрах гэх мэт хордлогын шинж тэмдэгтэй ирсэн. Эмнэлгийн зүгээс хордлого тайлах эмчилгээг цаг алдалгүй хийж байгаа. Тахианы махны хордлогын улмаас ирсэн 26 хүний дунд эндэгдэл байхгүй, биеийн байдал тогтворжсон байдалтай буй" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
130 сая толгой хоньтой монголчууд яах гэж хөсрий тахиа иддэг байна даа. Дандаа илүү харж өлөн ховдог байдагаа боливол яасан юм бэ?
Гадны халуун Орны сэрүүн чанарын цагаан будаа ,кимчи гэх мэт хоол хүнс яаж Монгол Хүний Биеэд зохицох билээ,..Хөгшин Залуу,бүх насны Хүмүүсийн онош нь ижил Өвчлөл Ихссээр л..
МААШ ГОМДОЛТОЙ БАЙГАА ШҮҮ БЯД НАР МАНАЙ ЭХНЭР НАЙЗУУДТАЙГАА ТАХИАНЫ МАХАНД ХОРДООД ДЭЭШЭЭ БӨӨЛЖИЖ ДООШОО ГҮЙЛГЭЭД ГЭЦҮҮ БАЙНАА.БИЕ НЬ АРАЙ ГАЙГҮЙ БОЛОХООР НЬ ДЭЭР НЬ ГАРААД ОЦОГНОЖ БАЙТАЛ ГЭНЭТ СУЛ ХАРВААД ТҮҮНЭЭСЭЭ ИЧЭЭД НАМАЙГ ОЙРТУУЛАХААН БАЙЛАА БИ ГОМДОЛТОЙ БАЙНА
Бэлэгсийн өвчнийг нь бас хянана шүү.
Битгий ид гээдл байхад өөрсдөө гүйж очиод идээд байгааг ер ойлгодоггүй юмаа
Орон нутгийн хоолны газрууд махаараа амттай сайхан хоол хийж үйлчлэхэд болно шүү дээ. Тариагаар яадаг бнаа