Нийгэм мэдээ

Б.Одбаяр: Улаанбаатар хотын гол авто замуудын 80 гаруй хувь буюу 232 км авто замыг шинэчлээд байна

Нийслэлийн хэмжээнд 2024-2025 онд 232 км авто замыг шинэчлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын гол гудамжид тооцогдож буй нийт 272 км зам байгаагаас 80 гаруй хувь буюу 232 км авто замыг нэг жилийн хугацаанд засаж, шинэчлээд байна. Энэ оны хувьд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 42 байршилд 92 км авто замыг шинэчилж дууслаа.

Харин Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэг болон Толгойтын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх шинээр барьж буй авто замын ажил аравдугаар сарын 30-нд дуусна. Мөн явган болон авто замын эвдрэлийг нөхөх ажил болон ус зайлуулах сувгийн ажлыг тухай бүрт нь шөнийн цагаар хийж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Өнөр хорооллын 2.8 км авто зам болон Баянхошуугаас Жанцангийн гудамж хүртэлх 5.2 км авто зам шинэчлэлийн ажил 2026 онд дуусна” хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 1, 2025 18:58

Buh yanzalsan zamuudiig burtgej avaad, ali n heden sariin Daraa dahin evderch bna ve gedgeer n ednuusiin ajliig hemjmeer bna. Hiisen gedeg ner zuugeed, Daraa jil n hovhrood unah zam, ner zuugeed daraa jil n dahiad solih brojur hiigeed baij bolohgui.

хүннү
хүннү
9 сар 1, 2025 19:32

Хотын замууд сайхан болж байна. Харамс�##�тай нь тэр сайхан замаар нь машин барьсан үхэрнүүд дөргүй бух шиг зүтгэж байна. Харин хотын захиргаа замын хөдөлгөөнийг хянах “ухаангүй” системээ хэзээ “ухаантай” болгох юм? Үүнд жил бүр ихээхэн хөрөнгө зарсан ч үр дүн тааруу байна.

Холбоотой мэдээ

Back to top button