Нийгэм мэдээ

Тарваган тахлаар нас барсан иргэнийг эмчилж байсан 14 эмч, ажилтны шинжилгээ эерэг гарлаа

Хөвсгөл аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдээд зургаан хоног өнгөрөөд буй. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол гурав, нас баралт нэг байгаа тухай Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

Тарваган тахлаар нас барсан 24 настай эрэгтэйг эмчилж байсан 14 эмч, эмнэлгийн ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Одоогоор ойрын хавьтал болох 80 хүнийг тусгаарлан шаардлагатай эмчилгээг хийж буй.

Энэ талаар тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тодруулахад "14 эмч, эмнэлгийн ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Тэднийг эмнэлэгт тусгаарлан шаардлагатай эмчилгээг хийж байна" гэх мэдээллийг өглөө.

Одоогоор халдварын голомтот бүс болох Цагаан-Уул, Мөрөн суманд хөл хорио тогтоож, үйлчилгээний байгууллага, хичээл сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарласан.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөвсгөлөөс Улаанбаатар чигэлсэн бүх хөдөлгөөнийг таг зогсоо !!!

Зочин
Зочин

Тарваганы мах идэж яахнав дээ. Өөр махаар бялхаж байхад.

Холбоотой мэдээ

Back to top button