Нийгэм мэдээ

Х.Нямбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр лаг хатааж, шатаах үйлдвэрийг барина

Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ирэх аравдугаар сараас ашиглалтад орно. Шинэ цэвэрлэх байгууламжтай хамт лаг хатааж, шатаах үйлдвэр барих төсөл давхар яригдаж байгаа. Учир нь өнөөдөр улс, нийслэлийн хэмжээнд лаг хатааж, шатаах үйлдвэр байхгүй. Бүгд лагаа байгальд хатааж булж байгаа. Бас Туул голын бохирдол арилахгүй. Зарим хэсэгтээ 1-1.50 см лаг хагшаасдаа баригдсан талаар өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар өөрийн пэйж хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Тэгвэл Улаанбаатар хотын 24 мега төслийн хүрээнд Лаг хатааж, шатааж эрчим үйлдвэрлэх төслийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 40 мянган ам.метр талбайд барихаар урьдчилсан ТЭЗҮ-ийг баталжээ. Тус үйлдвэрийг 2025-2027 онд ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлаас нь эхлүүлэн барих аж. Ийнхүү Монгол Улсад анх удаа лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгаж, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах төслийг нийслэлээс хэрэгжүүлж байна. Үйлдвэр хоногт 280 тонн лагийг хатаан шатааж, 5-6 метр.куб үнс болгох юм.

Түүнчлэн Хотын дарга Х.Нямбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр лаг хатааж шатаах үйлдвэрийн тендерийг удахгүй зарлана. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад ороход арьс шир, ноос ноолуур, хүнсний гэх мэт үйлдвэрүүд, эмнэлгүүд урьдчилан цэвэрлэх байгууламжуудтай болж байж асуудал цогцоороо шийдвэрлэгдэнэ” гэдгийг онцолжээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо л ярьдаг гэнээ нэг мөсөн хийлдээ үнэргүй болгон гээд Хүрэлсүх чинь хэлээд бсаншдээ ингээд дутуу юм хийгээд байхуу хотын даргаа

Шатаа
Шатаа

Баас шатаах яахав. Хог шатааж цахилгаан гаргах станцын ажил хэдэн хувьтай байгаа вэ, тэр бүтвэл ТЭЦ-3-д нэмэр болно.

Холбоотой мэдээ

Back to top button