НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

09:30 цагт: Монгол, Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалт МҮХАҮТ-нд болно. Утас: 99096809

10:00 цагт: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, дурсгалын хөшөөнд /Төрийн ордны баруун талд/ цэцэг өргөнө. 

12:30 цагт: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах хэлмэгдэгсдийн хөшөөт дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. 

14:00 цагт: “Сүрьеэ болон ям өвчний хяналт” сатрепс хамарсан төслийн үр дүнг хүлээлгэж өгөх хурал ЭМЯ-ны Б танхимд болно. 

Эрчим хүчний салбарын бодлого, шийдэл тулгамдсан асуудлууд арга хэмжээ төрийн ордонд зохион байгуулагдана.

14:00 цагт: Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-нд Улаанбаатар хотод болно. Чуулганд Япон, Хятад, Солонгос, Австрали, Итали, Турк зэрэг 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож, салбарын хөгжлийн чиг хандлага болон тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Тус үйл ажиллагааны талаарх хэвлэлийн бага хурал “Улаанбаатар” зочид буудалд болно. Утас: 88044293, 99196170

15:00 цагт: “Уламжлалт анагаах ухааны судалгаа хөгжүүлэлтийн шинэ чиг хандлага” сэдвээр ШУА-ийн төв байрны “Их чуулган” танхимд лекц уншина.

-Засгийн газрын хуралдаан болно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button