Л.Гүндалай "непалдах"-ыг уриалав, хэр зохимжтой вэ

Непал улсад хүчээ авсан эсэргүүцлийн жагсаал намжаад байна. Уг жагсаал тус улсын эрх баригчдын тансаглал, авлига, шударга бус тогтолцооноос үүдэлтэй. Жагсаалыг "GenZ" үеийн залуучууд эхлүүлсэн юм. Тэд нийгмийн сүлжээнд дээр дурдсан асуудлуудыг хөндөж, нийтийн анхаарлыг авч чадсан. Харин түүний хариуд эрх баригчид сошиал платформуудыг ашиглах боломжгүй болгон хааснаар асуудал хурцдаж, жагсаал биш үймээн самуун дэгдсэн. Үнэндээ жагсаалын цаад шалтгаан засаглалын тогтолцоо, авлигал байв. Парламентын ордноо хүртэл галдан шатаасан. Үр дүнд нь гэм зэмгүй 22 хүн амь үрэгдлээ.
Анзаарвал, энэ асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татаж мэдээллүүд олширч, нөхцөл байдал дордох тусам манай улс нийтээр дэмжих хандлага илэрхийлэв. Нийгмийн сүлжээнд "яг манай улс шиг юм байна, бид ч ингэх хэрэгтэй" гэдэг агуулга бүхий сэтгэгдэл, бичвэр, бичлэгүүд ар араасаа хөвөрсөөр байлаа.
Үүний нэг жишээ бол УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай. Тэр "Хэн хэнийг нүцгэлж непалдах вэ, нэрсээ тавь" зэргээр иргэдийг уриалж, өдөөн хатгаж байна.
Нэгэн цагт төр түшилцэж, ард иргэдийнхээ төлөөлөл болгон сонгогдож, хууль батлалцаж явсан хүний хувьд энэ үг, үйлдэл хэр зохистой вэ. Түүний хэлж буйгаар бол эрх баригчид руу олноороо дайрч, хамаг бүхнээ галдан шатааж, үймээн самуун дэгдээх нь шинэчлэл авчирч, сайн сайхныг дуудах аж. Энэ мэт нийгмийн сүлжээнд олон дагагчтай, хүмүүсийн анхаарлыг татдаг, муугаар нөлөөлөгч эрхмүүд үлгэрлэн дуурайх биш сургамж авах зүйлүүдийг буруу өнцгөөр дэвэргэх нь хортой юм.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чамайг хамгийн эхэнд тарган тэнэг эхнэртэй чинь хамт нeпа ллөя Гүнба лай гуай
Зохихгүй юм байхгүй!!! Өнөөдөр ч хулгай луйвар үргэлжилсээр л бна шүү дээ!!!!
Guunee Monhtstseg 2iig daraa ni Togs busguig sgaldalj taaraa .aytaihan bgrai chi ondog shig amitan uuuu!!!
эхний ээлжинд залилсан зайсангийн газраар нь энэ мууг непальдчий
үймээн самуун бидэнд хэрэггүй, хуулийнхан ажлаа сайн хийхэд л цэгцэрнэ.
Үймээн самуунд уриалах нь туйлын буруу.
Чи өөрөө тэр нeпал руугаа зайл тэнэгээ. Үгүй бол чиний ч олон газар байшинг шатаачихая
Гүндалайтай нь цуг авилгачидаа Балбая Балбая
Эхний ээлжид гүнбалайг Неапольдах хэрэгтэй дархан цаазат газрыг бузарлсан даа
Мэдрэл новш
Боохой борооноор.Өвөө юүхэв дээ
Гүндалай татвар төлөгчийн мөнгөөр Гёрман улсад олон жил сурсан, УИХ-ын гишүүн, сайд байсан хүн байж хэтэрхий намбагүй байна шүү
Өөрсдөө хязгааргүй баяжчаад бусдыг турхираад бх нь хэр зохимжтойм бол доо. Зөвөөр үлгэрлэх насандаа буруугаар тонгочих хэрэггүй л байхаа . Намба гэх зүйл насных биш төрмөл бга шүү.
126 КҮНИЙГ НЕПАЛДАЯ.ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ С.БАЯР КИЗГАРГҮЙ ЧУНАЛТ ДИРВҮД ЦОЙЖО ЦАНГИЙН ЦАЙД ЧИВХЛАНА МАЧ ТОМ ТИЛГОТ ОЮУНЕРДЕН ЦААРАЛ ТИЛГОЙТ ЭНЭКБАЯР ГЕЭД ОЛОН КУЛГАЙШ БИНА ЕНЕ ГҮНЗГИЙ ДИЛАЙ НЕРТ ГАР ЧИ МИНАЙ БИЯАНЕЛГИД ИРЖ КАЗ ЧААГАРАЙ КИЗАК ОНГОНО КҮҮКЕН ЧААГАРАЙ