Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын газрын тосыг худалдан авсны төлөө БНХАУ-д тариф оноохыг АНУ уриална

ОХУ-ын газрын тосыг худалдан авсны төлөө БНХАУ-д тариф оноохыг АНУ Их долоон оронд уриална гэж нэгэн албан тушаалтан пүрэв гарагт /2025.09.11/ мэдээлсэн байна. Энэ нь ОХУ-д дарамт, шахалт үзүүлж энхийн хэлэлцээний ширээний ард суулгах зорилготой алхам юм.

АНУ-ын Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Их долоон орны сангийн сайд нар өнөөдөр /2025.09.12/ цахим уулзалт хийж, Вашингтоны хүсэлтийг хэлэлцэх болно. Тэрхүү албан тушаалтан “Kyodo News” агентлагт хэлэхдээ “БНХАУ болон Энэтхэг ОХУ-ын газрын тосыг худалдан авч байгаа нь Путиний дайны машиныг санхүүжүүлж, Украины ард түмнийг хөнөөх үйл ажиллагааг уртасгаж байна. Их долоогийн түншүүд бидэнтэй хамтран ажиллах хэрэгтэй” гэсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Трампын захиргаа Европын холбоонд хүсэлт гаргаж, Украины дайныг дуусгахын тулд өндөр татвар БНХАУ-д онооход хамтран ажиллахыг асуусан юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оросын нефтийг худ�##�дан авсанаар Хятад улс дайныг өдөөж өгч байна,дайнаас ашиг олж байна,үүгээр Хятад улс дэлхийд өөдгүй улсын дүрийг бүтээж байна.Зүйн энэ том улс энх тайван хүнлэг ёсыг ури�##�ж,дайнгүй дэлхийе төлөө манлайлах үүргээ хорлонтойгоор мартаж байгаа юм.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

Тэнэг м*л аа хэн хаанаас юугаа худ*лдаж авах нь чамд ямар хамаа байнаа. Монгол улс оросоос шатахуун худ*лдаж авч байгаа шүү. Чи юу хэлэх бэ

Холбоотой мэдээ

Back to top button