Ойрын 10 хоног нийт нутгаар цаг агаар ямар байх вэ

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны есдүгээр сарын 12-наас 09 дүгээр сарын 21-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
9-р сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13,14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө-2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 17-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 13,14-нд бороо, уулаараа нойтон цас, 15-нд хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 13,14-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-5 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 17-ноос бага зэрэг дулаарч шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ынхан ч шинжлэх ухаанд итгэх биш дээ. Итгэдэг байсан бол өчигдөр машингүй өдөр гэж зарлахгүй байсан. Бас итгэдэг байсан бол МАН-ын тавиул МУИС-ийн захирлууд бараг нэг нь ч эрдмийн цолгүй гишүүдтэй хороо байгуулж, тэд хорооны гишүүд нь өөрсдөдөө л эрдмийн цол олгох ажил хийдэг хачин юм хийхгүй байсан. Дэд профессор цолгүй хүмүүс профессор цол олгох эсэхийг шийдэж суух юм гэнэ. Ингэж болох уу?