Орон сууц авсан иргэдэд 15 сая төгрөгийн татварын буцаалт олгодог болно
Үл хөдлөхөө зарахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох нийтийн өргөдөлд тус бүр 100 мянган иргэн цахимаар гарын үсэг зурж, УИХ-аар хэлэлцэгдэх болоод байгаа. Иргэдийн зүгээс ч хүлээлт өндөр байна.
Харин Сангийн яам боломжгүй хэмээн үзэж,
"Засгийн газар, Сангийн яамнаас барьж байгаа бодлого бол НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг илүү сайжруулж, олон улсын жишигт нийцүүлж хамрагдалтыг сайжруулъя. Нийтээрээ и-баримт өгдөг, НӨАТ төлдөг болъё. Иргэдэд худалдан авалтынх нь түвшнээс хамаараад 5, 10 хувь гэсэн хоёр шатлалаар буцаан олголт хийдэг болъё гэдэг хувилбарыг боловсруулсан. Энэ тохиолдолд төсөвт ирэх ачаалал, иргэдэд очих татварын хөнгөлөлтийн тархац талаас илүү оновчтой болно.
Өргөн барихаар боловсруулсан татварын хуулиараа 6 сая төгрөгийн татварын хөнгөлөлтийг 15 сая төгрөг болгож байгаа. Өөрөөр хэлбэл анх удаа орон сууц авсан иргэдэд 15 сая төгрөгийн татварын буцаалт дансанд нь орно. Бид орон сууцтай болох, орон сууцанд амьдрах хугацааг нь дэмжих ёстой. Харин зарахад дэмжлэг үзүүлэх нь оновчгүй бодлого гэж үзэж байгаа. Хэрвээ хоёр хувийн татварыг больсон тохиолдолд орон сууцны ашгаас 10 хувийн стандарт татвар төлөх хувилбар руу шилжинэ гэсэн үг" хэмээн тайлбарлав.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэтгэврийн хүмүүс орон сууц худалдаж авбал бас өгч төрөөс дэмжих хэрэгтэй
Энэний оронд байрны хөөрөгдсөн хиймэл үнийг хүчээр буулга! Төр төмөр нударгаа ард түмний амьдралын гол хүчин зүйлс болох хүнс. байр орон сууцны үнийг буулгахад хүчтэй ашиглаж шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй.Одоо ард түмэнд энэ л хэрэгтэй. Дэлхийн тавцанд $ буураад байхад Монголд өсөөд байдгийн шалтгааныг олж чадахгүй нь үү?! Чадахгүй бол толгой сайтай иргэдээс асуу!!!
НӨАТ-ын буцаан олголт иргэд авч чадахгүй учраас наадуул чинь 15 сая төаг гэж амандаа орсоэ үнээ хэлж, зaльдаж байгаа юм. Буцаан олголт авахын тулд бүрдүүлэх бичиг баримтыг татварын aлбад зориуд хүндрэлтэй, хэн ч давахааргүй шaлгууртай хийдэг. Тэгээд л хүмүүс бичиг баримт дээр бүдэрнэ дээ.
Хэзээ хэн ч байр л авсан бол буцаан олголт олгох ёстой …Тэтгэвэрийн хүмүүс орон сууц авсаныхаа төлөө одоо цагт татвар төлдөггүй гээд буцаан олголт өгдөггүй энэ луйвраа болимоор юм шиг… энэ л насаа хүртэл ажиллаж тэтгэвэрт гарч байж боломж бололцоогоо ашиглаж байр орон сууц авч байгаа биздээ… тэтгэвэрт гарсан болохоос үхээгүй биздээ.Үхсэн хойно нь өгдөг 1 сая к асуудлаа ч эргэж нэг бодмоор юм шиг. Эргээд чадал чансаагүй болохдоо эх орондоо хадгалуулсан татьараа буцаан эдлэнэ гэж залуу насандаа төлж явсан гэж боддог. Тэтгэвэрийг доод хэмжээгээр тогтоож өгч, татварынх нь мөнгийг луйвардаж суугаа даа нэгийг бодмоор… ядаж төлсөн мөнгөнөөс нь улс 10% г авч үлдсэн мөнгийг нь ар гэрт нь буцаан олгож баймаар юм. Хүн хэзээ үхнэ гэж мэдэхгүй биздээ. Татвар төлсөн л бол буцаан олголт олгодог бх ёстой … Дэлхийн хөгшин хүмүүс яагаад одоо баян мэт аялна вэ??? Харин монголчууд хөгширөх тутам ядрана вэ ??? Их мэдэгч нар ээж аавтай л баймаар юм. Луйвардсан ч иргэндээ ханамжтай луйвардаа ч дээ… орон байр авсан л бол буцаан олголт олгох л хуультай зарчимтай баймаар юм…
ЭНЭ БОЛ ЗӨВ ШИЙДВЭР БНА .????????????