Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын эдийн засаг удаашрах айдас нэмэгдсэн тул төв банк нь бодлогын хүүгээ бууруулав

ОХУ-ын эдийн засаг удааширна гэх айдас нэмэгдэж байгаа тул төв банк нь бодлогын хүүгээ баасан гарагт /2025.09.12/ бууруулсан байна. Бодлогын хүүг 1 хувиар бууруулж 17 хувь болгосон нь бизнесүүдэд амьсгаа авах зай гаргаж өгөв.

2024 оны есдүгээр сард инфляц ихээхэн өссөнтэй холбогдуулан ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ сүүлийн 20 гаруй жилд харагдаагүй 21 хувьд болгосон. Ийм өндөр түвшинд хүргэснийхээ дараа бодлого боловсруулагчид хүүг бууруулахдаа болгоомжтой хандаж байгаа. Төв банк баасан гарагт мэдэгдэл хийхдээ инфляцын хүлээлт өндөр хэвээр байгаа тул мөнгөний хатуу бодлого баримтална гэжээ.

Есдүгээр сарын эхээр ОХУ-ын жилийн инфляц 8.2 хувьтай байсан юм. Энэ нь төв банкны зорилтын түвшин болох 4 хувиас хоёр дахин их үзүүлэлт. Бодлого боловсруулагчид мэдээлэхдээ 2025 оны эцэс гэхэд инфляц 6-7 хувь болж буурч, дараа жил гэхэд зорилтот түвшиндээ хүрэх хүлээлттэй байгаа хэмээсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button