Улс төрийн мэдээ
Засгийн газрын хуралдаанаар найман асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.09.17/ ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд үргэлжилж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралт/
- “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
- “Журам, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам, аргачлал/
- “Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засвар/
- “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам, Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам/
- Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга
- Бусад асуудал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.