Улс төрийн мэдээ

Танилц: Өнөөдөр Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа.

Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж, агаарын харилцааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Баруун Азийн орнууд руу нислэгийн чиглэл нээх, олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын харилцаа, худалдаа-эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Засгийн газрын хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдууланЗам, тээврийн яамнаас агаарын тээврийн либералчлалыг дэмжиж агаарын харилцааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, нислэгийн чиглэл, тоо, давтамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж, "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам", "Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам"-ыг баталлаа.

Тус бүсэд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд дараах дэмжлэгүүдийг авах боломж бүрдэж байна. Үүнд,

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тус бүсэд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараас хөнгөлүүлэх;
  • Хуулийн этгээдэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг, тусламж олгосон аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлэх;

Мөн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд тусгасан есөн төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгоно. Үүнд,

  • Патентжуулах зардалд грант олгох;
  • Олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;
  • Хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40 хүртэлх хувьд грант олгох;
  • Патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
  • Гарааны компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьд дэмжлэг олгох;
  • Зээлийн батлан даалт гаргах;
  • Зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;
  • Эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;

Виртуал бүс байгуулснаар олон улсын сайн туршлагыг нутагшуулж, технологийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр болно. Уул уурхайгаас хараат бус оюуны бүтээлд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээхэд том алхам болно гэж үзэж байна.

Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлийн компаниудын ихэнх нь бусад улс орны компаниудтай харьцуулахад бүрэн төлөвшиж амжаагүй, гарааны хэлбэртэй байна. Энэ нь манай улсын хувьд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт дутмаг байгаагаас мэдээллийн технологийн гарааны компаниуд бусад улс орны хурдасгуур хөтөлбөрт хамрагдах, тухайн улсад үйлдвэрлэл эрхлэх, шилжин ажиллах эрсдэл бий болж байна. УИХ 2024 оны зургаадугаар сард Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах суурь дэд бүтэц нь “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” юм.

Товч мэдээ

  • Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт шаардлагатай 645 сая төгрөгийгЗасгийн газрын нөөц сангаас гаргана. Тус театр ашиглалтад орсон 1960 оноос өнөөг хүртэл барилгын дээвэрт их засвар хийгээгүй тул дээврийн хийц, бүтэц хуучирч, эвдрэл гэмтэл үүсжээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яг 645 сая төгрөгөөр тэр дээвэрийг янзлах уу. Баахан цавчиж цавчиж байгаад 10 20 саяаар л янзлаад үлдэснийг нь давхрага давхргааараа харма�##�аад л тааарна да

Зочин
Зочин

Хулгайчууд л шийдвэр гаргаад л.

Зочин
Зочин

Hulgaichuud l arab nisdeg de...
Mani met ni ajliin iljig yum da...

88888
88888

Саудын Араб гэсэн чинь шууд л шонхор шувуу утастаж �##�га болох юм бна гэсэн бодол төрж бна шүү

Занги
Занги

Одоо өол хоосон засагл�##�, хоосон коммунистуудаас сайн юм гарахгүй баахан хоосон цэцэрхэл, хоосон амл�##�т, хоосон хоссон. Бодитой юм нь гэвэл хулгай, дээрэм улс орныг минь тонох, баялгийг маань үрэн таран хийх, өөр юу ч байхгүй хоосон.

Зочин
Зочин

Ard tvmend naashtai shiidver gargaach oorsdodool zoriulj gargah ym novsh

Зочин
Зочин

Хуулийн цоорхойг ашигласан ч гэх шиг та нар шиг тэр хуулийн цоорхои анхаараад сууж бхуу та нарын зааж зөвлөснөөр тушаасан гэхдээ та нар шиг хулгайлж олсон мөнгө тушаагаагүй эцэж үхтлээ хөдөлмөрлөж олсон мөнгөө ндш д төлдөг бга иргэдийг өөрсөдтэйгөө ижил бити бодоод бгаараи үилдвэрчнии эвлэл гуаи

Мөнхөө
Мөнхөө

Араб руу шууд нислэг хийх нь шонхор шувууны наймаа хийдэг төрийн хулгайчдыг дэмжиж бга ажил бна, жирийн иргэд тийшээ нисэх ямар ч шаардлага бхгүй.

Иргэн
Иргэн

Дээврийг нь шувуу нуруу хэвээр нь байлгаарай. Монголд шувуун нуруу төмөр дээвэр л болно. Хавтгай дээвэр ямар ч барилгад хийж чадахгүй. Н�##�ууг нт үөв гаргаж чадахгүй. Ус �######�уулах хоолойг шөв хийж чадахгүй учир шулуун нуруутай дээвэр амьдр�##�д зүгээр шүү

Зочин
Зочин

Дээвэр солиход арай л их зард�##� бна бүтэн барилга барьсан ч болхоор мөнгө төсөвлөх юм аа пи�####�а

Б.Бадрал
Б.Бадрал

Hetsuu l ym

Last edited 21 Өдөр Өмнө by Б.Бадрал

Холбоотой мэдээ

Back to top button