Улс төрийн мэдээ

“Эмч, багш нарын цалинг нэмэх Ажлын хэсэг байгуулах тухай“ өргөдлийг байнгын хороодод шилжүүллээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нийтийн өргөдлийг холбогдох байнгын хороонд шилжүүлж буй талаар танилцуулсан юм.

Тухайлбал, иргэн Б.Номин "Эмч, багш нарын цалинг нэмэх Ажлын хэсэг байгуулах тухай" нийтийн өргөдлийг санаачилж, улмаар 33 мянгаас дээш хүний саналыг авсан байна. Улмаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо зэрэгт шилжүүлэхээр боллоо.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button