Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины дроны цохилтын улмаас Газпромын газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ

Пүрэв гарагт /2025.09.18/ Украины зэвсэгт хүчин Башкорстотан дахь Газпромын газрын тос боловсруулах байгууламжид цохилт өгсний улмаас гал гарсан байна. Башкорстотаны дарга Радий Хабиров Телеграм дээр мэдэгдэл хийхдээ Газпром Нефтехим Салават үйлдвэр рүү хоёр дроноор халдаж, хамгаалалтын ажилтнууд гал нээсэн гэжээ. Хабиров уг явдлыг террорист халдлага хэмээс шүүмжилсэн юм.

Халдлагын улмаас хүн бэртсэн тохиолдол гараагүй, ямар хэмжээний хохирол гарсан нь тодорхойгүй гэж Хабиров мэдэгдсэн байна. Украины хэвлэл мэдээллийн сайтууд нийтэлсэн бичлэг дээр Газпромын үйлдвэрээс гүн хар утаа гарч байгаа нь харагджээ. Жилд 10 сая тонн газрын тос боловсруулах чадамжтай тэрхүү үйлдвэр нь ОХУ-ын 10 дахь хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр юм. Тус үйлдвэр газрын тос, химийн 150 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Украин хамгийн анх 2024 оны тавдугаар сард тус үйлдвэрт цохилт өгч байжээ.

Сүүлийн саруудад Украины зэвсэгт хүчин ОХУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүний дэд бүтэц рүү халдахаа эрчимжүүлсэн. Наймдугаар сарын эхнээс хойш Украин 10 гаруй газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгч, нэгэн цагт ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадлыг 20 орчим хувиар бууруулсан юм.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Украинд нэг бөмбөг хаячихв�##� яах бол ,зүгээр байхад өдчихлөөд бв�##� та нар яах бол оо орилоод босоод нударга зангидна гэх нь биш гэж үү

Зочин
Зочин

Украйныг газрын хөрстэй нь тэгшлэхгүй л бол энэ дайн хэзээч дуусахгүй

Олзвой
Олзвой
Reply to  Зочин

Битгий горьд.. Украин бол Ст�##�инийн харгисл�##�, Голодимрийн өлсгөлөн, Чернобылийн гамшигийг давж гарсан хатуужсан ард түмэн

Холбоотой мэдээ

Back to top button