Хоёр настай хүүг эрэн хайх ажилд ДОЛООН эрэлч нохой оролцож байна

Хоёр настай хүүг эрэн хайх ажилд цагдаа, зэвсэгт хүчин, онцгой байдлын нийт долоон эрэлч нохой оролцож байна.
Ойг эхлээд эрэлч ноход самнаж, араас нь алба хаагчид болон иргэдийн гинжин цуваа явж, эрэн хайх ажлыг зохион байгуулж буй юм.
ОБЕГ-ын харъяа Агаараас эрэн хайх аврах 111-р ангийн нисдэг тэрэг гурав хоног агаараас эрэн хайж байна. Арван дрон ашиглаж байгаагаас хоёр нь дулаан мэдрэгчтэй дрон аж. Дулаан мэдрэгчтэй дроныг шөнийн ээлжид ихэвчлэн ашиглажээ. Тухайлбал өнгөрсөн шөнө үүр цайтал ажилуулсан байна.
Өнөөдрийн 11.30 цагийн байдлаар Эрэн хайх, аврах ажиллагаанд 363 хүн, 86 авомашин, 1 мотоцикль, 10 дрон, 10 үнэрч нохой, 37 морь оролцож байна. Үүнээс 314 хүн явганаар, 29 морьтой иргэд 2 настай хүүхдийн алга болсон газраас баруун урд зүгт Сайхан модны Халзан өвөр гэдэг газар хүртэл, хойд зүгт Баянбэлчирийн Даваа хүртэл нийт 2,5 км-т самналт хийж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бяцхан хүүхдийг хайлцахад гар бие оролцож байгаа бүх хүмүүст амжилт ерөөе өө .Эрэл амжилттай сайханаар дуусаасай.Үнэрч ноход минь заав�##� олоорой
Дулаан мэдрэгчтэй торон чинь харин маш их найдлага бна даан ч үүнд өртдөггүй юу харамсмаар
Дрон гэдэг байгаа шүү
Хүүхэд амьд байгаа.
Эцэг эхийг нь ш�##�га,хүүг яагаад орхиж явсан, яваад хир удсан, энэ хугацаанд хүүдээ хир санаа тавьсан болон яагаад 2 хон настай хүүг ганцааранг нь аглаг их ойд орхих болсон гээд байцаагаад байв�##� учир нь олдоно.
Шөнөдөө 0-хасах градустай болчихлоо. Одоо яанаа! Бушуухан олоосой!
Тэр жил Бүрэнтогтох суманд �##�га болсон хүүхдийг ер нь олоогүй биз ?