Ө.Батзул агсны ослын яллагдагч Ц.Отгонбатад 2 жилийн ял оноолоо

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хэрэг гарсан.
Тухайлбал, эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг хэргийн яллагдагчаар татсан юм. Ц.Отгонбатыг прокуророос Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Эл хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 16-ны өдөр болж тав хоног завсарласан байна. Завсарласан шалтгаан нь Ц.Отгонбат хохирол нөхөн төлөх тав хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байдаг. Улмаар өнөөдөр буюу энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Ц.Отгонбатад хоёр жилийн хорих ял оноосон байна.
Холбогдсон хэргийн хуулийн заалт
27.10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2024.07.30-нд болсон хэрэг гэнэ. Шүүх процесс яагаад ийм дампуу байдаг юм. Хүн �##�чихаад гадуур яваад байдаг наас.
хуудийн процессын ажил удаан явдаг дахин ш�##�гуулах шаардлагтай бол хэдэн ч удаа буцаж болдог