Улс төрийн мэдээ

АН-ын бүлэг: УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуудлаар ажлын хэсэг байгууллаа

Өнөөдөр /2025-09-22/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, зарим шийдвэрүүдийг гарган танилцууллаа.

Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.

  1. Ирэх оны төсөв төрийн оролцоог бууруулсан, татварыг бууруулсан, хөрсөн дээрээ ойртсон гэж тайлбарлаж байгаа. Энэ асуудал дээр АН-ын бүлгээс ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Дүгнэлтээ хараахан танилцуулаагүй байна. Энэ асуудлыг ярихын тулд нэмж тодотгох шаардлагатай зүйлс байгаа. Төсөв 33 их наяд гэж байгаа мөртлөө төсвийн гадуур зарцуулагддаг зүйл заалтууд, мөнгөн дүнгүүд байдаг. Өөрөөр хэлбэл одоо яригдаж байгаа төсвөөс гадуур Монгол банкин дээр хэрэгжиж буй төсвүүдээр бараг долоон их наядын алдагдал учирчихсан байдаг. Ийм нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна. Монгол Улс өндөр татвартай улс биш гэж Засгийн газрын зүгээс тайлбарладаг. Татварыг бууруулах ёстой гэдэг асуудлыг бүлгийн гишүүд байнга илэрхийлж байна. Харин бүлгийн даргын асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцээгүй. Ойрын хугацаанд хэлэлцээд шийдвэрлэнэ
  2. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ажлын өрөөнд АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлыг хэлэлцээд, есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.
  3. Дав.Цогтбаатар, Н.Алтанхуяг нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь шүүхээр шүүчихсэн. Энэ нь хуулийн мухардалд оруулж байна

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АН-хан сонин гарууд шүү эсвэл бүгдээрээ нотой байдаг юм боловуу нэг луйварчинг нь хууль биелүүлээч гэхээр л хамгаалаад унах юм.Дээд шүүхийн шийдвэр биелүүлдэггүй Даваөгийн Цогтбаатар гишүүн байна.Ер нь АН луйварчин нам болж хувирлаа.

Зочин
Зочин

Юун ажлын хэсэг байгуулах вэ? Наад худалч, хулгайч Ганбаатараа амбаардаад зайлуулаачээ, энэ хүн намд гай болно шүү!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Даварцан хулгайч вээ

Холбоотой мэдээ

Back to top button