Нийгэм мэдээ
Архангайд 60 гаруй үхэр төхөөрөхөд оролцсон иргэнээс боом өвчин илэрчээ
Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол энэ сарын 16-ны өдөр бүртгэгджээ.
Тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр болох нь батлагдсан байна.
Тодруулбал, иргэнийг есдүгээр сарын 16-нд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт боом өвчний сэжигтэй тохиолдол гэж оношлон тусгаарласан. Улмаар аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг лабораторийн шинжилгээнд сорьц авч PCR –аар шинжилж, хариу эерэг гарчээ.
Тухайн иргэн Хөхнуур багийн Хатуугийн сайрт 2025 оны 9 сарын 6-наас хойш мал худалдаж авсан иргэний 60 гаруй үхрийг төхөөрөхөд оролцсон байжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мал эмнэлгийн дарга авгайч дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас монголын мал эмнэлгийг маш сайн гэж үнэлсэн гэж шаасн даа
Наад боом энэ тэрээгээ болио бүүр монеу угаагаад сурцан
Золоор арай ч хулгайн ма-л биш байж уу! Тамирын хүүхдүүд ч шөрмөстэй дамшигнууд даа.