Нийгэм мэдээ

Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран ажиллах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалт хийлээ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Уулзалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын Орлогч дарга бригадын генерал Б.Баатар, Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал бусад албаны холбогдох хүмүүс оролцлоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай байгууллагатай 2023 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж байгаа билээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, “Шинэ Хархорум” хотын ногоон байгууламжид ойн зурвас байгуулах ажил өнгөрөгч 6 дугаар сард хийгдэж одоогоор Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бүрэлдэхүүн “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран таригдсан модны арчилгаа, усалгааг зохион байгуулж байна.

Мөн уулзалтаар Батлан хамгаалах салбарт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээс хойш хийгдсэн төсөл, хөтөлбөр, ажил, арга хэмжээний тухай товч танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтаар:

Орон нутагт мод тарих үед мэргэжлийн зөвлөгөөг авч ажиллах,

- Хүн, хүчний болон техник, тоног төхөөрөмжийн тусламж, дэмжлэгийг харилцан үзүүлэх,

- Мод үржүүлгийн газар байгуулахад шаардлагатай байгаа газрын асуудалд дэмжлэг үзүүлэх,

- Гадаадын болон дотоодын, төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар тус тус ярилцлаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button