Нийгэм мэдээ

₮1.5 тэрбум шагналын сантай “Алтан цом”-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбоонос зохион явуулдаг "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ гэж мэдээллээ. Тус “Алтан Цом”-ын 2022, 2023 оны багийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд харьяалалын дагуу буюу аймгийн нэрээр багаа бүрдүүлэн оролцдог байсан юм.

Энэ жил бөхийн холбооноос өмнөх хоёр удаагийн барилдаанд дүн шинжилгээ хийн “Алтан Цом”-ын барилдааныг хоёр жилд нэг удаа зохион байгуулах, аймгуудын бөхийн тоо,  салбар холбоо, дэвжээдийн бүтэц, зохион байгуулалт, бэлтгэлжилт зэргээс шалтгаалан хэсгийн барилдаануудын  өрсөлдөөн бага байсныг өөрчлөхөөр болжээ. Мөн ижил түвшиний бөхчүүдээр бүрдүүлсэн "Үндэсний Томоохон Компани"-удын  нэр дээр  шилдэг найман баг оролцох  зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа аж.

Бөхийн холбооноос 2024.09-2025.09 сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд гаргасан бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор дүгнэн найман багийн гишүүдийг бүрдүүлэх юм байна. Түүнчлэн багуудын өрсөлдөөнийг хэт ялгамжтай байлгахгүй, өрсөлдөөн сонирхол татахуйц байлгах үүднээс  Үндэсний компаниудад өөрийн компаний хамаарал бүхий нэгээс гурван бөхийг шууд сонгох, багийн бусад гишүүдийг чансааны үзүүлэлтийн 1-8 байр тус бүрээр сугалуулах зарчмаар багийн гишүүдийг бүрдүүлнэ гэлээ.

“Алтан Цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650,000,000 төгрөг байсан бол энэ жилийн барилдааны  шагналын сан 1.5 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.

Тэрчлэн “Алтан Цом”-ын оролцогч Үндэсний  компаниудын нэр, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа 2025.10-2027.10 сар хүртэл хоёр жилийн хугацаанд үндэсний бөхийн барилдаан болон Монгол бөхийн өргөөний зар сурталчилгаагаар явагдах ажээ.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button