Нийгэм мэдээ

Эхний 8 сард 3148 хүн бараа захиалж, залилуулсан байна

Энэ оны эхний найман сарын байдлаар 3148 хүн бараа, үйлчилгээ захиалж залилах гэмт хэргийн хохирогч болсон байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Онлайнаар хямд, чанартай харагдах барааны хуурамч зар тавьж, урьдчилгаа мөнгө авдаг. Тэд таныг бараа захиалахад үнийн дүнгийн 30-50 хувийг урьдчилан шилжүүлэхийг шаардана. Мөнгө шилжүүлсний дараа "Бараа удахгүй очно" гэх мэтээр хүлээлгэсээр эцэст нь таныг блоклож, харилцах боломжгүй болно. Захиалсан бараа хэзээ ч ирдэггүй. Эхний найман сарын байдлаар 3148 хүн бараа, үйлчилгээ захиалж залилах гэмт хэргийн хохирогч болсон байна" гэх мэдээллийг өглөө.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button