Улс төрийн мэдээ

УИХ дээрх мэтгэлцээн: “Бид төсөв тодотгоогүй бол ам.долларын ханш 4000-д хүрч, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах байсан”

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайдын асуулгын цаг үргэлжилж байна.

Дэгийн тухай хуулиар, Ерөнхий сайдаас:

  • Цөөнхийн бүлэг 75 минут
  • Олонхын бүлэг 15 минут
  • Цөөнхийн гишүүд 30 минут асуулт асуух аж.

Цөөнхийн бүлэг бол АН бөгөөд 37.5 минутад нь бүлгийн дарга Ерөнхий сайдтай асуулт хариулт 2 минутаар мэтгэлцэх юм байна.

Энэ хүрээнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатартай мэтгэлцэж байна.

-Таны анхны төсөв хэлэлцэгдэж, 100 хоногийн ажлын тайлан тавигдаж байна. Төрийн өмчийн компани, төрөөс зохицуулалттай ААН-үүд нийлээд манай улсын эдийн засгаас том болоход ойртлоо. Үүнд ямар өөрчлөлт хийх юм бэ?

-Өнгөрсөн 30 жилийн эдийн засгийн бүтцэд төрийн оролцоо үлэмж давамгайлсан. Тэр дундаа зөвхөн нүүрс, зэсээс 80 хувийн хамааралтай явсан. Тийм учраас аравдугаар сарын 31-нд бид нийгэм эдийн засгийг ирэх таван жилд хөгжүүлэх бодлогоо өргөн барина. Цаглавар өөрчлөгдсөн учраас эхлээд төсвөө, дараа нь үндсэн чиглэлээ өргөн барих болчихлоо. Тиймээс УИХ энэ цаглаврыг өөрчлөх ёстой байна. Бид энэ удаа төсвийн зарлагыг хязгаарласан. Үүгээрээ хувийн хэвшлийн орон зайг нэмж байгаа.

-Төсвөөс гадуурх зардал их. Монголбанкан дээр өнөөдөр 7 их наядын өр бичигдсэн байгаа. ТӨХК-иудыг олон нийтийнх болгоно гэдэг. Төрийн банкийг болгосон, 5 хувийг нь л хувьчилсан. Хэлбэрийн шинжтэй ийм зүйлийг гоё лоозонгийн дор ярьдаг. Одоо дахиад МИАТ ТӨХК-ийн 10 хувийг хувьчилна гэсэн, энэ бас нэмэргүй.

-Өнөөдөр төсвийн хэлэлцүүлэг явж байгаа гэж ойлгож байна. Эдийн засгийн бодлогоор аравдугаар сард мэтгэлцэж болно. Манай ЗГ 100 дахь хоногтоо ажиллаж байна. 100  хоногт бүх өргөсийг авч чадахгүй, гэхдээ эдийн засгийн өсөлт 5.7 хувь боллоо. Валютын нөөц өслөө, алдагдалтай байсан төсвийг ашигтай болгож чадлаа. Хэрэв бид төсөв тодотгоогүй бол валютын ханш 4000 төгрөгт хүрч, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй байсан.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zelimir
Zelimir

Намайг 154,000 доллараар хуурсан. Би биткойноор мөнгө явуулсан орос з�##�уутай ярьж байгаад хамаг юмаа �##�дах шахсан. Гэсэн хэдий ч дөнгөж эхэлж байсан ноён Деннис цаг тухайд нь хөндлөнгөөс оролцож, надад 154,000 долларын биткойныг буцааж өгсөн. Тэр үнэхээр сайн ажил хийдэг, би түүнийг хэд хэдэн найз нөхөд, хамтран ажиллагсаддаа сан�##� болгосон бөгөөд тэд бүгд сэтгэл ханг�##�уун үйлчлүүлэгч болсон. Тэр надад худ�##�дааны с�##�барт маш их тус�##�сан тул та түүнтэй холбогдож болно. Хакердах ба санг сэргээх. Тэр бол хамгийн шилдэг нь бөгөөд мөнгө буцааж авах, луйварчдыг илрүүлэх олон төрлийн ур чадвартай. Би мөнгөө буцааж авсандаа баяртай байна, эдгээр нарийн төвөгтэй, махчин гэмт хэргийн хохирогч болсон нь ичмээр зүйл биш юм. Энэ тухай мэдээлснээр та �##�дсан мөнгөө заримыг нь эсвэл бүгдийг нь эргүүлэн авч, луйварчид бусдыг онилохоос сэргийлж чадна. Хууран мэхлэх замаар олж авсан биткойныг сэргээх, гэмт хэргийн бүртгэл, биткойн олборлолтыг арилгах, устгахын тулд Trustwavehackerstech2 @ gmail com хаягаар TRUSTWAVEHACKERSTECH-тэй холбогдоно уу.

Холбоотой мэдээ

Back to top button