НИЙГЭМНийгэм мэдээ
Чиндао: МУГТ Л.Энхрийлэн шигшээ дөрөвт шалгарлаа

Жүдо бөхийн “Чиндао гран при” тэмцээн БНХАУ-ын Улсын Чиндао хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр манай зургаан тамирчин медалийн төлөө шалгарт, нэг алт, гурван хүрэл медаль хүртээд буй. Харин өнөөдөр МУГТ Л.Энхрийлэн “Чиндао гран при” тэмцээний -63кг /жин/-д шигшээ дөрөвт шалгарлаа.
Эхний тойрогт Өмнөд Солонгосын тамирчин Шин Чаевоныг үндсэн цагт юүко үнэлгээгээр, хоёрдугаар тойрогт Словени улсын Кай Казерыг нэмэлт цагт юүко үнэлгээгээр тус тус яллаа. Шигшээ 4-н барилдаанд түүнийг Ардчилсан Солонгос улсын тамирчин хүлээж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхрийлэндээ баяр хүргэе.