“Одиссей” хүүхэлдэйн жүжгээр тайзнаа амилна

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийн 2025 оны шинэ уран бүтээлээрээ МЭӨ IX–VIII зуунд амьдарч байсан эртний Грекийн суут яруу найрагч. Европын утга зохиолын эцэг хэмээн өргөмжлөгддөг, Грекийн аугаа туульч Хомерын Одиссей туулиас сэдэвлэсэн "Одиссей" хүүхэлдэйн жүжгийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна.
Эртний Грекийн домгийн баатар Одиссейн адал явдлыг харуулсан энэхүү пластик хүүхэлдэйн жүжиг нь хөдөлгөөн, дүрслэл, хөгжим, гэрлийн уран зохицлоор өгүүлэмжээ бүрдүүлдэг. Троя хотын дайнаас нутагтаа хүрэхээр арван жил тэнүүчилсэн Одиссейн замд учрах сорил, мангас, бурхан тэнгэрүүдийн ертөнц үзэгчдийг үлгэрийн гайхамшигт орон зайд хөтөлнө. Үггүй жүжгийн хэлбэр нь хүүхэлдэйн урлагийн шинэ боломжийг нээж, сонгодог туульсыг орчин үеийн өнгө төрхөөр дахин амилуулж байна. Эртний домгийн гүн утга, орчин цагийн тайзны урлагийн нийлэмж нь үзэгчдийн төсөөллийг шинэ түвшинд хүргэхийг зорьжээ.
- Жүжгийн зохиолч, найруулагч: Б.Анхбаатар /СТА/
- Хөдөлгөөний найруулагч: А.Билгүүн
- Зураач: Т.Мөнхбат, В.Энх-Амгалан /СТА/
- Гэрлийн зураач: М.Оюунцэцэг /СТА/
- Дууны найруулагч: Э.Базарханд /СТА/
- Гэрэлтүүлэгч: Х.Камесхан /СТА/,
- Тайзны ажилтан: Ц.Мягмарсүрэн /СТА/
- Тайзны ажилтан: Э.Гансүх /СТА/
- Хувцасны эрхлэгч: Г.Туул /СТА/
- Тавигдсан огноо: 2025.10.17
Дүрүүдэд:
- Одиссей: А.Билгүүн, Б.Булган /СТА/, Б.Билгүүн /СТА/, П.Эрдэнэзаяа /СТА/
- Хатан Пенелопа: Э.Буд-Эрдэнэ /СТА/, Ц.Эрдэнэцэцэг /СТА/, Э.Билгүүн /СТА/
- Хүү Телемах: Д.Сугирбаатар
- Калипсо: Э.Билгүүн /СТА/
- Цирцей: Г.Хонгорзул, Э.Минжинсор, Д.Мөнхжин
- Бурхад: Д.Батмөнх /СТА/, Ц.Цэрэндорж /СТА/, Н.Отгонтөгс /СТА/, Э.Ганчимэг /СТА/ нар тогложээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.